solongonews
Дин Шюэшян Индонезийн Дэд бүтэц, бүс нутгийн хөгжлийн асуудлыг зохицуулах сайд Агустай уулзав
2025-03-27 10:19
Дин Шюэшян Индонезийн Дэд бүтэц, бүс нутгийн хөгжлийн асуудлыг зохицуулах сайд Агустай уулзлаа.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян 03-р сарын 26-ны өдөр Бө Аогийн Азийн чуулга уулзалтын 2025 оны жил тутмын хуралд оролцохоор Хайнань мужийн Бө Ао хотод ирсэн Индонезийн Дэд бүтэц, бүс нутгийн хөгжлийн асуудлыг зохицуулах сайд Агустай уулзав.

Дин Шюэшян:

- Өнгөрсөн жил Ши Жиньпин дарга Прабово Субиантотой хоёр удаа хэлэлцээ хийж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргасан юм. Энэ жил Хятад, Индонезийн хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Хоёр тал хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтын дагуу хөгжлийн стратегийн уялдаа холбоогоо эрчимжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааны шинэ онцлох үйл явдлуудыг идэвхтэй бий болгон, Хятад, Индонезийн хувь заяаны хамтын цогцын бүтээн байгуулалтад улам их хөгжлийг ахиулах ёстой гэж хэлэв.

Агус:

- Индонез улс хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлж, дэд бүтэц, эрчим хүчний өөрчлөлт, дижитал эдийн засаг зэрэг олон салбарт гүн гүнзгий, бодитой хамтын ажиллагааг ахиулахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл