solongonews
Гадаадад суугаа Хятадын элчин сайдууд ”Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын тухай
2016-09-04 00:12
Гадаадад суугаа Хятадын элчин сайдууд ”Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын тухай

     “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт 9 дүгээр сарын 3-ны өдөр Ханжөү хотод боллоо. Тэгвэл Хятадын гадаад улсад суугаа элчин сайдууд“Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын тухай улсын дотоод, гадаадын сурвалжлагчдад ярилцлага өгөхдөө хэлсэн үгнээс сонирхуулъя.

   Хятад Улсаас Герман Улсад суугаа элчин сайд Шы Миндэ:

- Хятад Улс энэ удаагийн “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион багуулах улс болсны хувьд дэлхийн эдийн засгийн засаглал оролцох боломжийг хүртсэн төдийгүй дэлхий дахинд Хятадыг нэн сайн таниулан ойлгуулах болно.

  Хятад Улсаас Бразил Улсад суугаа элчин сайд Ли Жиньжан:

- G20 механизм нь дэлхий даяар хүлээн зөвшөөрч байгаа дэлхийн эдийн засгийн засаглалын гол тавцан болох юм. Энэ удаагийн “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт нь дэлхийн анхаарлыг татаж бөгөөд дэлхий нийгэм энэ удаагийн уулзалтаар дэлхийн эдийн засгийн байдал дахин эрүүл өсөлтөд хүрнэ гэдэгт найдаж байна.

   Хятад Улсаас Англи Улсад суугаа элчин сайд Лиү Шяомин:

- Энэ удаагийн уулзалтын хугацаанд Хятад, Англи хоёр улсын удирдагч хоёр талын уулзалт хийнэ. Энэ нь өнгөрсөн жил Хятадын дарга Ши Жиньпин Англи Улсад айлчлал хийсний дараах бас нэгэн удаагийн голлох дээд хэмжээний уулзалтюм. Хоёр улсын харилцааны ирээдүйн хөгжилд асар их ач холбогдолтой.

   Хятад Улсаас АНУ-д суугаа элчин сайд Цүй Тянькай:

- 40 гаруй жилийн өмнө Ханжөү хот Хятад, АНУ-ын хамтарсан албан ёсны мэдэгдлийн тухай хэлэлцээрийн гэрчилгээ болсон учир түүхийн ач холбогдолтой газар болно. “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт буй болсон тэр цагаас хойш өнөөг хүртэл Хятад, АНУ хоёр улс механизмын цар хүрээнд маш олон зохицуулалт, хамтын ажиллагааг зохион байгуулж байсан. Дэлхий дахин Хятад улс болон АНУ дэлхийн эдийн засагт дагуулах, бүтээлч үр нөлөө үзүүлэхийг хүсэж буйн улмаас Ханжөү дэх Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт амжилттай болохыг хүсэж байна.


 

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл