solongonews
Дарга Ши Жиньпин Хятадын Баруун бүс нутгийн олон улсын 20 дахь үзэсгэлэнд баярын захидал илгээв
2025-05-26 11:34
Ши Жиньпин дарга Хятадын Баруун бүс нутгийн олон улсын 20 дахь үзэсгэлэнд баярын захидал илгээв.

Хятадын Баруун бүс нутгийн олон улсын 20 дахь үзэсгэлэн 05-р сарын 25-нд Сычуань мужийн Чэндү хотод нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин баярын цахилгаан илгээв.

Ши Жиньпин дарга: "Энэхүү үзэсгэлэн Хятад улсын өндөр түвшний гадаадад нээлттэй бодлогыг улам гүнзгийрүүлж, бүс нутгийн хамтын ажиллагаа, солилцоог өргөжүүлэх, орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоог хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна. Мөн “Бүс ба Зам” санаачилгыг чанартайгаар хамтран хэрэгжүүлэх, дэлхийтэй хуваалцах шинэ хөгжлийн бүтэц бий болгох чухал тавцан" гэж тодорхойллоо.

Мөн дарга Ши Жиньпин “Эв нэгдэлтэй, хамтдаа урагшилбал харилцан ашигтай, хамтын хөгжилд хүрч чадна. Дэлхийн улс орнуудтай нөхөрлөлөө гүнзгийрүүлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэн, олон улсын худалдаа, ханган нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой байлгахад хувь нэмэр оруулахыг хүсэж байна” гэж тэмдэглэжээ.

Энэ удаагийн үзэсгэлэн нь “Өөрчлөлт шинэчлэлтээр хөдөлгөгч хүчийг нэмэгдүүлж, нээлттэй байдлыг өргөжүүлэх замаар хөгжлийг дэмжье” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Сычуань мужийн ардын захиргаа хариуцан зохион байгуулж байгаа юм.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл