Ши Жиньпин дарга 20-ны өдөр Макао эх орондоо эргэж нэгдсэний 25 жилийн ойг тэмдэглэх хурал болон Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн 6 дахь захиргааны тангараг өргөх ёслолд оролцож, чухал үг хэлсэн юм. Хонкон, Макаогийн олон салбарын хүмүүс хэлэхдээ, Ши Жиньпин даргын хэлсэн үг хүмүүст маш их урам зориг өгсөн бөгөөд Хонконг, Макао шинэ эриний "нэг улс хоёр систем"-ийг практикийн чухал зорилтыг нэн сайтар биелүүлэхэд асар их итгэл, хүч чадал өгсөн юм гэж хэлэв.
Макаогийн олон салбарын хүмүүс:
- Ши Жиньпин даргын анхаарал халамж дор өнөөгийн Макаогийн нийгэм тогтвортой, эвсэг зохицонгуй, эдийн засаг цэцэглэн хөгжиж, иргэд амар амгалан, сэтгэл хангалуун ажиллаж амьдарч, олон янзын соёл иргэншил харилцан бие биенээ нөхөж байна. Ши Жиньпин даргын чухал илтгэл нь олноороо эв сэтгэл нэгдэж, улс орны хөгжлийн ерөнхий хандлагад идэвхтэй уялдаж, Макаогийн онцлог бүхий “нэг улс хоёр систем”-ийн практикийн шинэ төлөв байдлыг бүтээхийн тулд хичээн зүтгэхэд улам их урам зориг нэмсэн юм гэж хэллээ.
Хонконгийн хүмүүс:
- Улс орон бол Хонконг, Макао хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хадгалахын хамгийн хүчтэй ар түшиг юм. Хонконгийн олон салбарынхан хүч сэтгэлээ нэгтгэн, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтад хүрэх Хятад улсын мөрөөдлийг биелүүлэхийн тулд илүү их хувь нэмэр оруулах болно гэсэн байна.
