Хятад улсын дарга Ши Жиньпин саяхан үерээс урьдчилан сэргийлж, гамшгаас аврах ажлын талаар чухал заавар өгөв.
Ши Жиньпин хэлэхдээ, сүүлийн өдрүүдэд Дорнод, Умард, Зүүн хойд нутаг зэрэг газуудаар үргэлжлэн аадар бороо орж, үер буун, геологийн гамшиг болж, Бээжин, Хэбэй, Гирин, Шаньдүн зэрэг газарт хүн эндэж бэртэн, эд хөрөнгийн хохирол үүссэн байна. Үерээс урьдчилан сэргийлж, гамшгаас яаралтай аврах ажлуудыг тууштай сайн хийж, сураггүй алга болсон, дарагдсан хүмүүсийг бүх хүчээрээ эрэн хайж, аврахын зэрэгцээ гамшигт өртөх эрсдэлтэй ард иргэдийг даруй түргэн шилжүүлэн байршуулж, хүн эндэж бэртэхээс сэргийлэх хэрэгтэй гэжээ.
Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян заавар өгч, цаг агаарын аюултай үзэгдлийг урьдчилан мэдээлж сэргийлэх, гол мөрөн усан сангийн далан болон хот суурин газрын усны аюулд чиглүүлсэн эргүүл, хяналт шалгалтыг чангатган, эрсдэлд өртсөн иргэдийг нэн даруй нүүлгэн шилжүүлж, иргэдийн амь нас, эд хөрөнгийг үр дүнтэй хамгаалах хэрэгтэй гэжээ.
