БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д төрийн айлчлал хийж, ЗХУ-ын Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцож буйг тохиолдуулан Хятадын төв радио, телевизийн бэлтгэсэн "Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үг" нэвтрүүлгийг орон нутгийн цагаар 5-р сарын 7-ноос эхлэн ОХУ-ын Бүх Оросын Үндэсний радио, телевизийн компани, Оросын засгийн газрын "Российская газета" сонин, "Газпром" медиа холдинг компани, Оросын Их Ази телевиз зэрэг хэвлэлүүдээр нэвтрүүлэв.
Уг нэвтрүүлэг нь инновацийн хөгжил, соёлын хөгжил цэцэглэлт, соёл иргэншлийн олон талт байдал, солилцоо, харилцан суралцах, гэр бүлийн боловсрол зэрэг сэдвийн хүрээнд Ши Жиньпин даргын чухал илтгэл, нийтлэл, ярианд дурдсан Хятадын эртний ном зохиолоос авсан сонгодог эшлэлүүдийг сонгон авч, Ши Жиньпин даргын улс төрийн гарамгай мэргэн ухаан, гүн ухааны боловсрол, нийгэм соёлын сэтгэлгээг тусгажээ.
