
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян 03-р сарын 26-ны өдөр Бө Аогийн Азийн чуулга уулзалтын 2025 оны жил тутмын хуралд оролцохоор Хайнань мужийн Бө Ао хотод ирсэн Португалийн Төрийн болон Гадаад хэргийн сайд Рангелтай уулзав.
Дин Шюэшян:
- Өнгөрсөн жил Хятад, Португалийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан Ши Жиньпин дарга, Марсело Ребело де Соуса нар харилцан баярын цахилгаан илгээж, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд чиглүүлсэн юм. Энэ жил Хятад, Португалийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 20 жилийн ой тохиож байна. Хятад улс хоёр орны төрийн тэргүүний стратегийн удирдлага дор Португалийн талтай хамтран ажиллаж, харилцан хүндэтгэж, харилцан итгэлцлээ илэрхийлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн, нээлттэй солилцоог гүнзгийрүүлж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэж хэлэв.
Макао, Хятадад буцаж ирснээсээ хойш хөгжил цэцэглэлт, тогтвортой хөгжилд хүрснийг Португалийн тал өндрөөр үнэлэв. Рангел хэлэхдээ, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлж, Португали, Хятадын харилцаанд шинэ эрч хүч нэмж, Европ Хятадын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд идэвхтэй оролцох хүсэлтэй байна гэж хэллээ.
