
Хурал дээр ӨМӨЗО-ны Хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн “Ши Жиньпин даргаар гол болгосон Намын Төв Хороонд цуглаж Хятад улсын умард орныг илүү үзэсгэлэнтэй сайхан болгон бүтээн байгуулъя” сэдвээр ажлын илтгэл тавьлаа. Та бүхэнд илтгэлийн агуулгыг хэсэгчлэн хүргэж байна.
Их хурлын гол сэдэв нь:
Хятадын онцлогтой нийгэм журмын агуу их тугийг өндөрт мандуулж, Ши Жиньпин даргаар гол болгосон Намын Төв Хороонд цуглаж, дарга Ши Жиньпиний чухал ярианууд болон улсаа засаж засаг эрхлэх шинэ ойлголт, шинэ үзэл санаа, шинэ стратегийн бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж, дарга Ши Жиньпиний Өвөр Монголд шинжлэн судлах үеийн чухал ярианы үзэл санааг бүх талаар хэрэгжүүлж, хил орноо сахин хамгаалж, харилцан туслалцах, эв найртай тэмцэж, буцалтгүй урагшлан, Хятад улсын умард орныг илүү үзэсгэлэнт сайхан болгон бүтээн байгуулах явдал болно.
Нэг . Өнгөрсөн таван жилийн ажлын эргэцүүлэл
ӨЗО-ны IX удаагийн Намын Төлөөлөгчдийн хурлаас хойших арван жил бол маш ер бусын он жилүүд юм. Бүх талын ажил шинэ ахиц дэвшил, шинэ амжилт бүтээлийг олсон байна.
1. Эдийн засгийн хөгжил тогтвортой ахив
Аж ахуйн ерөнхийлсэн бодит хүч тогтвортойгоор дээшлэв
Хэлбэрийг өөрчилж, бүтцийг тохируулах тал дээр шинэ ахиц дэвшилд хүрэв
Байнга оршин суугаа хүн амын хотжилтын эзлэх хувь 60 хувийг давав
2. Өөрчлөлт нээлт бүх талаар гүнзгийрэв
Дарга Ши Жиньпин ӨМӨЗО-ыг эхлээд хийж, эхлээд турших хэрэгтэй гэж шаардсан гурван зүйлийн өөрчлөлт гүнзгий ахисан.
Эдийн засаг, улс төр, соёл, нийгмийн болон байгаль орчны боловсон бүтээн байгуулалт, намын байгуулалтын дүрмийн өөрчлөлт бүх талаар ахив
Чухал хүрээ, зангилгын талын өөрчлөлтийн чанартай ахилт дэвшилт гарав
Улсын дотоодын орон бүсийн хамтралцаа бүх талаар чангаран Орос, Монгол Улстай бодит хамтралцаа байнга гүнзгийрч, умард зүг нээх бэхлэлтийн бүтээн байгуулалт чухал алхам хийлээ.
3. Ардын амьдралын баталгаа сайжрав
Хот, хөөдөөгийн суурин ард иргэдийн орлогын нэмэгдэл нь эдийн засгийн нэмэгдлээс дээгүүр байж, энэ жил тус бүр 33 мянган юань ба 11 мянган юанийг давах болно
Мал аж ахуй, тариалах орны "Арвыг хамруулах" үүрэг үндсэндээ биелж, хот, хөдөөгийн ажил олголт үргэлжлэн өргөжиж, ядуу буурай амьдралтай хүн амын тоо эрс цөөрсөн, олон түмний үндсэн амьдралын түвшин дээшилж, тохь тухтай орон сууцны төслийн бүтээн байгуулалт үр бүтэмж сайтай байна.
Нийгмийн бүх салбарын ажил бүх талаар дэвшиж, нийгмийн баталгааны гол стандарт улсын дундаж төвшин буюу түүнээс давжээ.
4. Ардчилал ба хуулийн ажил байнгын чанартай хөгжин дэвшсэн
Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын дүрэм, ХКН-ын удирдсан олон нам хамтран ажиллах ба улс төрийн зөвлөлгөөн хийх дүрэм, үндэстний орны өөртөө засах дүрэм, үндсэн шатны олон түмний өөртөө засах дүрэм үргэлжлэн төгөлдөржив.
Эх оронч нэгдмэл цогц бэхжин хөгжсөн
Үндэстний эв нэгдэл дэвших үйл ажиллагаа шинэ байдалыг нээв
Шашин суртахууны хүрээ эе зохицонгуй амар тогтвортой байна
Олон түмний бүлгэмийн зохион байгуулалтын үйлдлийг амжилттай сайжруулав
Өвөр Монголын хууль зүйн байгуулалт баттай ахисан
5. Соёлын бүтээн байгуулалт өндөр амжилтад хүрэв
Дарга Ши Жиньпиний чухал яриа ба Өвөр Монголд шинжлэн хянах үеийн чухал ярианы зорилго зорилт хүмүүсийн сэтгэлд хоногшив
Нийгэм журмын гол өртгийн үзлийн боловсрол хүмүүжлийн үр бүтэмж сайн
Олон нийтэч чанартай оюуны боловсролыг үүдэн бий болгох ажил өрнөнгүй хэрэгжив
Үзэл ухамсрын хэлбэрийн хүрээн дэх хөтлөн удирдлага хяналтын ажил тасралтгүй сайжрав
Соёлын орчин ба соёлын үйл ажиллагаа маш сайн хөгжсөн
6 Нийгмийн их тал эе зохицонгуй тогтвортой болов
Амар амгалан Өвөр Монголын бүтээн байгуулалт тасралтгүй гүнзгийрэв
Нийгмийн зөрчлийг арилгасан ажлын үр бүтээмж сайн
Аюулгүй үйлдвэрлэлийн төвшин бүх улсад тэргүүлсэн
Чанарын төвшний тухай хяналтын эрчим чангарав
Иргэдийн аюулгүй байдал ба хангалт үргэлжлэн дээшилсэн
Эх улсын умард хилийн амар тайван, тогтвортой байдлыг улам бэхжүүлэв
7. Байгаль орчин үргэлжлэн сайжрав
Ой шугуйн бүрхэц ба нутаг бэлчээрийн ургамлын бүрхэц “ хосоор дээшлэв ”
Цөлжилт “хосоор багасав ”
Гол бохирдолтой бодисыг гадагшлуулах ерөнхий хэмжээ мэдэгдэхүйц багасав
Энергийг хэмнэн, хорогдлыг багасгах ба хоцронгуй үйлдвэрлэлийн чадварыг орхигдүүлах ажлыг амжилттай гүйцэтгэв
Байгаль орчны аюулгүй төвшний халхавчийн бүтээн байгуулалтын үр бүтээмж илэрхий сайжрав
8. Намыг сайтар засах ажил гүнзгийрэн сайжрав
Намыг сайн засах “ 1+ 3 ”-ийн дүрмийн системийг бий болгож, намыг хянах намыг засах хариуцлагыг бүх талаар найдваржуулсан.
Намын олон нийтэч шугамын сургалт боловсролын үйл ажиллагаа ба "Гурван чанга гурван бодитой ” тусгай сэдэвт сургалт чухал амжилтад хүрэв.
“Хоёрыг суралцаж нэгт тэнцүүлэх” сургалт боловсролыг гүнзгий өрнүүлсэн
Төвийн найман тогтоолын зорилго зорилт, Өөртөө Засах Орны 28 тогтоолыг амжилттай найдваржуулж, намын ба засгийн суртал, нийгмийн суртал үргэлжлэн сайжрав. Удирдах баг, удирдах ажилтнууд ба боловсон хүчний эгнээний бүтээн байгуулалт, үндсэн шатны зохион байгуулалт, цогцлолт үргэлжлэн сайжирсан.
Ялзралыг эсэргүүцэж ариун чигч байдлыг санаачлах ажлын эрчим сайжирч, хяналтын үйл ажиллагаа чангаран, улс төрийн орчин тасралтгүй дэвшив.
