solongonews
Ши Жиньпин Фү Дань их сургууль байгуулагдсаны 120 жилийн ойд баяр хүргэв 
2025-05-26 16:01
Дарга Ши Жиньпин Фү Дань их сургууль байгуулагдсаны 120 жилийн ойд баяр хүргэв 

 Хятад улсын дарга Ши Жиньпин Фү Дань их сургууль байгуулагдсаны 120 жилийн ойд зориулан 05-р сарын 26-нд баярын захидал илгээж, багш, оюутан, ажилтан, төгсөгчдөд халуун баяр хүргэв.

Ши Жиньпин баярын захидалдаа: Өнгөрсөн 120 жилийн хугацаанд Фү Дань их сургууль нь цаг үетэй хөл нийлүүлэн алхаж, эх оронч уламжлал, сургуулийн сайн сайхан хэв маягийг бий болгож, олон авьяас чадварлаг хүмүүсийг бэлтгэн хүмүүжүүлэн, бүтээлч үр дүнд хүрч, үндэсний бүтээн байгуулалт, үндэстний хөгжил дэвшилд эерэг үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм гэж тэмдэглэжээ.

Дарга Ши Жиньпин басхүү:

- Фү Дань их сургууль шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааны дагуу үе үеийн оюутныг бэлтгэн хүмүүжүүлэхийг баримталж, боловсрол, шинжлэх ухааны судалгааны салбарын өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, бие даасан шинжлэх ухаан, технологийн шинэчлэл, бие даасан авьяас чадварыг хөгжүүлэх харилцан үйлчлэлийг сайжруулах, философи ба нийгмийн шинжлэх ухааны мэдлэгийн инновац, онолын инновац, арга зүйн инновацыг дэмжихэд анхаарч, үндэсний томоохон стратеги болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд үйлчлэх чадавхийг тасралтгүй сайжруулж ирсэн юм гэж онцоллоо. 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл