ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян 1-р сарын 21-ний өдөр Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн форумын жил тутмын уулзалтын үеэр Сербийн ерөнхийлөгч Александр Вучичтэй уулзжээ.
Дин Шюэшян Хятад улсын дарга Ши Жиньпиний халуун мэнчилгээг Сербийн ерөнхийлөгч Вучичад уламжлав. Дин Шюэшян хэлэхдээ, Хятад, Серби хоёр орон бол зовлон жаргалаа хамтаар туулж ирсэн дотнын анд нөхөд юм. Өнгөрсөн оны 5-р сард дарга Ши Жиньпин дарга Сербид түүхэн айлчлал хийж, Сербийн Ерөнхийлөгчтэй хамтран Хятад, Сербийн харилцааг шинэ эрин үед хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах шинэ аянд удирдан чиглүүлсэн юм. Хятад, Серби хоёр улсын төрийн тэргүүнүүдийн нийтлэг ойлголтыг идэвхтэй хэрэгжүүлж, үе шаттайгаар үр дүнд хүргэж, хоёр ард түмэнд мэдэгдэхүйц ашиг тус хүртээсэн. Хятад Серби хоёр орны хөгжлийн стратегиудын уялдаа холбоог бэхжүүлэх, шинэ эрин үед Хятад Сербийн хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг чансаатай ахиулхын тулд Сербийн талтай хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.
Александр Вучич Дин Шюэшянаас дарга Ши Жиньпинд хамгийн сайн сайхны мэнчилгээг уламжлахыг хүсэв. Александр Вучич хэлэхдээ, Серби, Хятад хоёрын дотнын найрамдал бэхжисээр байна, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа үр өгөөжтэй үр дүнд хүрч, Сербийн ард түмэнд ашиг тус хүртээж байна. Сербийн үндэстний бүрэн эрх, тусгаар тогтнол, эдийн засаг нийгмийн хөгжил дэвшлийг хамгаалахад хүчтэй дэмжиж байгаа Хятад улсад баярлалаа. Серби "нэг Хятад"-ын зарчмыг чанд баримталж, Хятадтай бие биенээ үргэлжлүүлэн тууштай дэмжиж, Серби-Хятадын харилцааг шинэ түвшинд гаргахад бэлэн байна гэжээ.
