solongonews
Эрээн хот – Замын-Үүд хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааг ахиулна
2016-10-26 17:17
Эрээн хот – Замын-Үүд хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааг ахиулна.

ӨМӨЗО-ны умардад нээлттэй байх ажлын албаны баг, Худалдааны явдлын танхимын холбогдох хариуцлагатнууд Эрээн хотноо Монгол Улсын Шадар сайдын Ажлын албаны дарга Б.Энх-Амгалантай уулзаж, Хятад, Монгол хоёр тал Эрээн хот–Замын-Үүд хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтын талд шинэ хэлэлцээр хийх талаар зөвшилцжээ.

Хурлын үеэр хоёр тал үзэл бодлоо солилцож, нэгдсэн ойлголтод хүрчээ. Эрээн -Замын-Үүд хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс нь Хятад, Монголын эдийн засгийн коридорын чухал тулгуур бүс, Хятад, Монголын нөхөрсөг хамтын ажиллагааны жишээ үзүүлэх бүс, Хятад, Монголын бүх талын стратегийн хамтын ажиллагааны хөдөлгүүр бүсийн хувьд Хятад, Монгол хоёр орны удирдлагуудын анхаарлыг татсанаар хоёр орны иргэдэд ашиг хүртээж, эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлнэ.

Энэ тэргүүнд ахиулах ёстой асуудлууд: Нэг. Дэд бүтцийн тал дээр харилцан ажиллах боломжийг хурдасгах, ялангуяа дотоод цөмийн бүс нутгийн барилгын ажлыг ахиулна. Хоёр. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Монгол, Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг дэмжих. Өөрөө үйлдвэрлэх аж ахуйн нэгжийг элсүүлэн авч Замын-Үүдийн чөлөөт эдийн засгийн бүсэд аль болохоор хурдан байрлуулах. Гурав. Эрээн хотод аль болох хурдан хугацаанд хамтарсан албаны газар байгуулж, харилцаа холбооны механизмыг бий болгоно. Дөрөв. Хоёр тал хамтран хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг дэмжих төлөвлөгөө ба тайланг судалж, ажлын үр ашгийг дээшлүүлнэ. Тав. Төрийн бодлогын судалгааны талд одоо байгаа бодлого, дүрэм журмыг даван, хамтдаа дэмжих хэв маягийг эрэлхийлнэ.

“Хятад-Монгол, Эрээн-Замын-Үүдийн хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн техник эдийн засгийн үндэслэлийг судлах”-ыг дарга Ши Жиньпин 2014 оны 8 дугаар сард Монгол Улсад айлчлах үедээ дурдан гаргасан юм. Хятад, Монголын хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс бол Хятад, Монгол хоёр орны хил хязгаарт байрлаж, Эрээн-Замын-Үүд хилийн боомтын ойролцоо нийт 18 хавтгай дөрвөлжин км талбайтай байгуулахаар төлөвлөж байна.

Одоогоор дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн ба Замын-Үүд чөлөөт эдийн засгийн бүсээр үндэс болгосон Монгол Улсын бүс нутгийн дэд бүтцийн барилгын ажил бараг дуусаж, хөрөнгө оруулалтын нөхцөлөө бүрэлдүүлж байна.

Хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс нь боловсруулах аж үйлдвэр, бизнес логистик ба орчин үеийн үйлчилгээг голлон хөгжүүлж, харилцаа, хөрөнгийн урсгал, техникийн хамтын ажиллагааг төвлөрүүлэхээр дамжиж Хятад, Монгол, Орос ба олон улсын зах зээлийн таваар боловсруулах үйлдвэрийн суурин газрыг байгуулж, худалдаа хөрөнгө оруулалтын бодлогыг нээлттэй хэрэгжүүлнэ. 

Зургийг: Цао Яньянь

Зохиогч: Ван Лихуа
Найруулагч: Арвинтал
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл