solongonews
Юй Жэншэн Шри Ланк улсад албан ёсны айлчлал хийж байна
2017-04-09 21:12
Шри Ланк улсын Парламентын дарга Кару Жаясуриягийн урилгаар УТЗЗ-ын БХХ-ны дарга Юй Жэншэн 6-наас8-нд Шри Ланкад албан ёсны айлчлал хийж, Ерөнхийлөгч Майтрипала Сирисена, Ерөнхий сайд Викремесингхе нартай уулзан, парламентын дарга Кару Жаясуриятай хэлэлцээр хийсэн байна.

     Тэрээр Ши Жиньпин дарга, Ерөнхий сайд Ли Кэчян, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян нарын мэндчилгээг Шри Ланкын удирдагчдад дамжуулав.

Шри Ланк улсын Ерөнхийлөгч Майтрипала Сирисенатай уулзах үеэр Юй Жэншэн:

- Хятад, Шри Ланк уламжлалт найрсаг хөршүүд, хоёр орны ард түмэн өнө эртний түүхт харилцаатай. Дипломат харилцаа тогтоосноос хойш Хятад, Шри Ланк хоёр орон өөр өөрийн үндсэн ашиг сонирхлын асуудлаар харилцан нэг нэгнээ дэмжиж, хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагаа нь хоёр орны ард иргэдэд бодит үр өгөөжөө хүртээсээр ирсэн. Ши Жиньпин дарга 2014 онд Шри Ланкад төрийн айлчлал хийж, Шри Ланкын удирдагч Хятадад айлчлан, хоёр орны удирдагчид хоёр орны харилцааны хөгжлийн стратегийн төлөвлөгөө боловсруулсан юм. Хоёр тал Хятад, Шри Ланкын дипломат харилцаа тогтоосон 60 жилийн боломжийг ашиглан хоёр орны удирдагчдын хүрсэн нийтлэг ойлголтын хүрээнд дээд түвшний харилцаагаа хадгалан, улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэн, хөгжлийн стратегийг холбон, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтыг урагшлуулж, хүмүүнлэгийн харилцааг эрчимжүүлэн, хоёр орны иргэдийн найрсаг харилцааг бэхжүүлж, хоёр орны стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд бэлэн байна гэж хэллээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл