solongonews
Хятад Их Британийн стратегийн 10 дахь яриа хэлэлцээ Лондонд болов
2025-02-14 15:37
Хятад Их Британийн стратегийн 10 дахь яриа хэлэлцээ Лондонд болов.

Орон нутгийн цагаар 02-р сарын 13-нд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Лондон хотноо Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Ламитай Хятад Их Британийн стратегийн 10 дахь яриа хэлэлцээ хийв.

Ван И:

- Өнгөрсөн арван нэгдүгээр сард дарга Ши Жиньпин, Ерөнхий сайд Кир Стармер нар амжилттай уулзалт хийж, Хятад, Их Британийн харилцааг сайжруулах чиглэлийг тодорхойлж, түлхэц өгсөн юм.Хоёр орон олон салбарын солилцоо, институцийн яриа хэлэлцээг сэргээж,сайн хамтын ажиллагааны үр дүнд хүрсэн нь нийгмийн бүх салбарын итгэлийг нэмэгдүүлж, дэлхий нийтэд эерэг дохио өгсөн байна. Хятад, Их Британийн яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь хоёр талын ашиг сонирхолд нийцсэн төдийгүй дэлхийн нийтлэг чиг хандлагад нийцсэн зөв сонголт гэдгийг баримт нотолж байна.Хятад, Их Британи хоёр өөр систем, түүх, соёлтой бөгөөд тэдний хувьд зарим нэг санал зөрөлдөөнтэй байх нь хэвийн үзэгдэл юм.Хятад улс Их Британийг стратегийн чухал түнш гэж үзэж, хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, хоёр орны харилцаа тогтворжиж, сайжрах хандлагыг бататгаж, дараагийн шатны дээд зиндааны солилцоог төлөвлөн, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, шинэ онд хоёр орны харилцааны шинэ хөгжлийг ахиулахад бэлэн байна гэж хэлэв.

 Ван И мөн:

- Энэ онд Хятадын ард түмэн Японы түрэмгийллийн эсрэг тэмцлийн дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайн ялалт байгуулсны 80 жилийн ой болох өгөөд мөн ч НҮБ байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна.Хятад, Их Британи хоёр орон Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон бөгөөд өнөөгийн нөхцөлд томоохон улсуудын үүрэг хариуцлагаа харуулж, олон талт үзлийг хэрэгжүүлж, чөлөөт худалдааг дэмжин, анхаарал тавьсан асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэхийг дэмжиж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа дэмжих ёстой”.

Кир Стармер“Их Британи, Хятадын харилцаа маш чухал.Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болон дэлхийн гүрнүүдийн хувьд Их Британи,Хятад улсууд стратегийн харилцаа холбоогоо бэхжүүлж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа дэмжих нь өнөөгийн олон улсын нөхцөл байдал сорилттой тулгарч байна.Ерөнхий сайд Стармер өнгөрсөн оны сүүлчээр Ши Жиньпин даргатай амжилттай уулзсаны дараа Их Британи,Хятад хоёр орон санхүү болон бусад салбарын яриа хэлцэл, хамтын ажиллагаанд нааштай ахиц дэвшил гаргажээ.Их Британи Хятад улстай урт хугацааны, тогтвортой, төлөвшсөн, бат бөх харилцааг хөгжүүлэхийн төлөө байгаа бөгөөд Хятад улстай дээд давхаргын солилцоогоо эрчимжүүлж, олон салбарт бүтээлч яриа хэлэлцээ хийж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд бэлэн байна”гэв.

Зохиогч: СҮНЬ ШАОЛИН,ЖАО ШҮЙЖЫ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл