ӨМӨЗО-ны намын хорооны суртал ухуулгын албан, Өөртөө засах орны соёлын танхимаас санаачлан, Өвөр Монголын үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгийн “Үлгэр” монгол жүжгийн бүлгэмээс бэлтгэсэн драмын жүжиг “Инжинаш” 9 дүгээр сарын 17-ны үдэш Бээжингийн Поли театрт тоглогдсон бол энэхүү үйл ажиллагаа нь тус бүлгэмийн хувьд нийслэл Бээжинд тоглосон анхных нь тоглолт юм байна.

Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны орлогч дарга агсан Оюунчимэг, Өвөр Монголын суртал ухуулгын албаны дарга Улаан, Хятадын зохиолчдын эвлэлийн орлогч тэргүүн Бай Гэншэн нар хүрэлцэн ирж жүжгийг сонирхжээ.
“Инжинаш” жүжиг нь 6 хэсэгтэй, жүжигчид нь бүгд 2012 онд Шанхайн театрын академид элсүүлсэн Өвөр Монголд оюутнууд байсан бол энэхүү жүжиг нь “Төрийн хүүхдүүд”,”Ганган хар”-аас дараах тэдний бэлтгэж байгаа гурав дахь драмын их жүжиг болно.
Ванчинбалын Инжинаш (1837-1892) бол Монгол үндэстний агуу их зохиолч. Түүний тууривсан "Их Юань улсын мандсан төрийн хөх судар"-ыг Монголын уран зохиолын түүхэн дэх анхны түүхэн роман гэж үзэж болно. Тэрээр "Нэгэн давхар асар", "Улаанаар уйлах танхим" зэрэг хоёр цуврал роман бичжээ.

Төвдийн өөртөө засах оронд арваад жил ажилласан наян насыг давж яваа Шэн Рүйлин настан жүжгийг үзээд:- энэхүү жүжиг маш амжилттай болжээ. Надад нэгийг санагдууллаа. Олон үндэстний нэгдлийг магтсан энэхүү жүжиг нь бүх улсын хэмжээнд аялан тоглогдож, илүү олон хүмүүсийн сонорт хүрэхийг хүсэж байна гэлээ.

Ойлгосноор тус жүжгийг ӨМӨЗО-ны намын хорооны суртал ухуулгын албан болон Өөртөө засах орны соёлын танхимаас маш анхааран дэмжиж байгаа бөгөөд нийслэлд тоглосон нь мөн Бүх Хятадын соёлын ажлын форумд хийсэн Ши Жиньпин даргын илтгэлээс санаа авч, үндэстний соёлыг “гадагшаа” таниулах бодлогын бодит арга хэмжээ юм байна. Уг жүжиг нь 2015 оны Хятадын 12 дахь удаагийн Өвөр Монголын тал хутгийн соёлын наадмын нээлтийн ёслолд тоглогдож байжээ. Монгол драмын жүжгийг дэмжин, үндэстний өвөрмөц онцлогийг тодруулахын улмаас жүжгийг монгол бичиг болон кирилл монгол бичиг хоёр хувилбараар орчуулж, Хөххотод олон удаа тоглож байжээ.
