solongonews
Ши Жиньпин залуучуудын холбоонд баярын захидал илгээв
2025-07-02 16:50
Ши Жиньпин залуучуудын холбоонд баярын захидал илгээв

Хятадын залуучуудын холбооны 14 дэх удаагийн нэгдсэн хурал, Хятадын оюутны холбооны 28 дахь төлөөлөгчдийн хурал 7-р сарын 2-н өдөр Бээжинд нээгдэв.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин ХКН-ын төв хорооны нэрийн өмнөөс баярын захидал илгээж, Хятадын үндэстнүүдийн залуучууд, нийгмийн бүх давхаргын залуучууд, оюутнууд болон гадаад дахь Хятадын залуучуудад баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Ши Жиньпин баярын захидалдаа, өнгөрсөн таван жилийн хугацаанд ХКН-ын удирдлага, Коммунист залуучуудын эвлэлийн дэмжлэгтэйгээр, залуучуудын нэгдсэн холбоо, Оюутны холбооны бүх шатны байгууллагууд үүрэг хариуцлагаа тууштай хэрэгжүүлж, нааштай үйл ажиллагаа явуулж, өргөн олон залуучууд, оюутнуудыг дайчлан, илүү их ахиц дэвшил гаргаж, шинэ эриний Хятадын залуучуудын итгэл дүүрэн урагшлах цог золбоог бүрэн харууллаа гэжээ. 

Ши Жиньпин онцлохдоо, өргөн олон залуучууд нам, ард түмний уриалгыг ухамсартайгаар дагаж, үзэл санаа, итгэл үнэмшлээ бэхжүүлж, хариуцлагыг зоригтой хүлээдэг залуу насны шинэ замналыг бичиглэхийн төлөө хичээн зүтгэх хэрэгтэй гэжээ. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл