БНХАУ-ын дарга Ши Жиньпин 25-нд Бээжинд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Маргарет Чэнтэй уулзсан байна.

Ши Жиньпин хэлэхдээ: - Өнөөгийн дэлхийд эм эмнэлэг эрүүл мэнд нь улс төр, эдийн засаг, соёл, нийгэм зэрэг олон салбарын хөгжилтэй нягт холбоотой байж, олон улсын харилцаа дипломат бодлогыг нөлөөлж байна. Хятадын Засгийн газар ард түмний эрүүл мэндийг хамгаалахыг дээд хэмжээнд хүндэтгэн үзэж, өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, бүх нийтийн эм эмнэлгийн баталгааны тогтолцоог боловсронгуй болгох, эм эмнэлэг эрүүл мэндийн үйлчилгээний тогтолцоог боловсронгуй болгох зэрэг талаар бүгд чухал ахицтай болж байна. Үүний зэрэгцээ Хятад улсад маш олон сорилт тулгарч байна. Бид эрүүл Хятадыг байгуулах байршуулалт хийгээд эрүүл хөгжлийн дунд урт хугацааны төлөвлөгөө боловсруулж байна. Нийт Хятадуудыг нэн дээд төвшний эм эмнэлэг эрүүл мэндийн үйлчилгээгээр хангах бол бидний хоёр 100 жилийн хөгжлийн чухал харалтын чухал бүрэлдэхүүн хэсэг мөн гэжээ.
Маргарет Чэн хэлэхдээ: - ДЭМБ Хятадын засгийн газрын олон улсын үйл хэрэгт ялангуяа дэлхийн эрүүл мэндийн хамтын ажиллагааны салбарт оруулж байгаа чухал хувь нэмрийг өндрөөр үнэлж байна. Хятадын тал НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар удирдах үйлдэл үзүүлж байна гэжээ.
