solongonews
“Хоёр чуулган”-д оролцсон Цөөн тоот үндэстний төлөөлөгчдийн цайллага
2017-03-12 11:53
“Хоёр чуулган”-д оролцсон Цөөн тоот үндэстний төлөөлөгчдийн цайллага 3-дугаар сарын 11-ний орой Бээжингийн Ардын Их Хурлын танхимд боллоо.

       Энэхүү цайллагыг БХАТЗ-ийн дэд дарга Ба Пинцуо эрхэлж, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны нэгдмэл фронтын хэлтсийн дарга  Сүнь чүньлань үг хэллээ. Тэрээр:

- Намын төв хороо нь үндэстний ажлыг чухалчлан үзэж, Цөөн тоот үндэстний газар орныг хөгжүүлэх их олон арга бодолгыг төлөвлөсөн юм. Бид Ши Жиньпин даргаар гол болгосон намын төв хороотой нэгдэж, Хятадын онцлогоор үндэстний асуудлыг шийдвэрлэх зөв замыг баримтлан Цөөн тоот үндэстний газар орны Өөртөө Засах дүрмийг төгөлдөржүүлэнэ. Мөн үндэстний болон улсын нэгдлийг хамгаалан бүх үндэстний хамгийн их ашиг тус болгож, үндэстний газар орныг ядуурлаас ангижруулж, хөгжлийг дэмжин бүх үндэстэн хамтдаа хөгжин дэвшихийг дэмжинэ гэсэн байна.

Энэхүү цайллаганд уран сайхны тоглолт үзүүлэв. "Намаа дагаж чинээлэгжие” , “Манай Шинжян сайхан газар” , “Нэг бүс нэг замын солонго” , “Морины магтаал” зэрэг дуу, бүжиг, морин хуурын ая зэрэг үзүүлбэр үзүүлжээ. Тус үзүүлбэрүүд Хятадын бүх үндэстний урлагийн гайхамшгийг харуулахын зэрэгцээ бүх үндэстний иргэдийн хамтдаа нэгдэн тэмцэж Хятадын их сэргэн мандалт болон Хятадын мөрөөдлийг чармайн биелүүүлэх итгэл зоригийг харуулсан тоглолт боллоо.

ХКН-ын 18 дугаар удаагийн хурлаас хойш Ши Жиньпин даргаар гол болгосон Намын төв хороо нь үндэстний ажлыг чухалчлан үзэж, Цөөн тоот үндэстэн ба Цөөн тоот үндэстний газар орны хөгжлийг их анхаарч иржээ. Ши Жиньпин дарга олон удаа Цөөн тоот үндэстний газар орноор хяналт судалгаа хийж, тэдний байдлыг ойлгон мэдэж үндэсний ажлыг төлөвлөсөн байна. Намын төв хорооны удирдлагаар Цөөн тоот үндэстний орон завшаан тохиолыг сайн ашиглаж, өөрчлөлтөө гүнзгийрүүлэн шинэчлэлт хийснээр хөгжлийн шинэ шатанд дэвшиж, шинэ амжилтад хүрчээ.

Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : http://lianghui.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл