solongonews
Ши Жиньпин Сенегалын Ерөнхий сайд Сонкотой уулзлаа
2025-06-27 16:13
Ши Жиньпин Сенегалын Ерөнхий сайд Сонкотой уулзлаа

Хятад улсын дарга Ши Жиньпин 06-р сарын 27-ны үдээс өмнө Зуны Давосын форумд оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн Сенегалын ерөнхий сайд Осман Сонког Бээжингийн Ардын их хурлын ордонд хүлээн авч уулзлаа.

Ши Жиньпин дарга:

- Би өнгөрсөн оны есдүгээр сард ерөнхийлөгч Диомае Файетэй Хятад, Африкийн хамтын ажиллагааны форумын Бээжингийн дээд хэмжээний уулзалтыг хамтдаа даргалж, Хятад, Африкийн харилцааг шинэ эриний бүх цагт хувиршгүй хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах шинэ шатанд хүргэсэн юм. Хятад, Сенегал хоёр тал өөрсдийн бие даасан хөгжлийн замналыг тууштай дэмжиж, нам хоорондын солилцоо, засаглалын талаар харилцан суралцахаа эрчимжүүлж, улс төрийн харилцан итгэлцлийн үндэс суурийг тасралтгүй бэхжүүлэх ёстой. Сенегалтай нягт хамтран ажиллаж, Хятад, Африкийн "Арван том түншлэлийн үйл ажиллагаа", ард түмэнд ашигтай төслүүдийг түлхүү хэрэгжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааны түнш байхад Хятад улс бэлэн байна гэж хэллээ.

Ерөнхийлөгч Фэйегийн чин сэтгэлийн мэндчилгээг Сонко Ши Жиньпин даргад уламжлав. Сонко:

- Сенегал, Хятад байнга бие биенээ хүндэтгэж, эв нэгдэлтэй харилцан туслалцаж ирсэн. Мөн хоёр орны харилцаа тогтвортой, тууштай байгаа бөгөөд олон салбарын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. Сенегал, Хятад хоёр орон дэлхийн өмнөд бүсийн гишүүн орнууд бөгөөд нийтлэг үнэт зүйлсийг эрэлхийлдэг. Хятад улстай олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт нягт хамтран ажиллаж, Хятадын стратегийн түнш байж, олон улсын шударга ёс, дэлхийн өмнөд бүсийн орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалахад Сенегал бэлэн байна гэдгээ илэрхийллээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл