solongonews
Ли Жихэн дарга Шилийнгол аймагт айлчлав
2016-09-17 20:54
ӨМӨЗО-ны нарийн бичгийн дарга Ли Жихэн 9 дүгээр сарын 12-ноос 14-ний өдрүүдэд Шилийнгол аймагт ажиллалаа.

Дарга Ли Жихэн Шилийнгол аймгийн Булган сумын Хан- Уул гацааны малчин Алтанбүргэдийнд

Тэрээр:

-  Хятад улсын дарга Ши Жиньпиний бодлого болон түүний Өвөр Монголд ажиллах үед чухалчилсан ажлын санаачилгыг гүнзгий суралцан хэрэгжүүлж, шинэ хэлбэрийн аж үйлдвэржилт, мэдээ мэдээлэл, хотжилт, хөдөө аж ахуйн тариалангийн орчин үеийн хөгжил болон экологийн эрүүл зөв хөгжлийг дэмжинэ. Түүнчлэн аж ахуйн хэлбэрийн өөрчлөлт, нийгмийн тогтвортой, намын бүтээн байгуулалтыг бүх талаар чангатгах, чинээлэг нийгмийг бий болгох,  орчин үеийн хөгжсөн Өвөр Монгол орныг бүтээн байгуулах, эх орны умардын үзэмжит орныг улам үзэсгэлэнт сайхан болгоход хүчин зүтгэл үзүүлэх хэрэгтэй гэж хэллээ.

        Ли Жихэн дарга Шилийнхотын Булган сумын Шартал гацааны малчин Б. Баатарынд айлчилж,  гэрийн эзэнтэй дотно яриа өрнүүлэн, хөдөө аж ахуйн бодит байдалтай танилцав.

Зохиогч: Дай Хун
Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : www.mgyxw.net
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл