Хятад улсын ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 09-р сарын 03-нд зарлигт гарын үсэг зурж, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан цэргийн парадад оролцсон нийт бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлэв.
Талархлын зарлигт:
Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээний үеэр оролцогч цэргүүд Бүгд Найрамдах Улсын Зэвсэгт хүчний төлөөлөгчдийн хувьд жигд тэгшхэн, баатарлаг алхаа, хүчирхэг, сүр жавхлант ган тулааны бүтэц, эрч хүчтэй, санаачилгатай хандлага, омог төгөлдөр, гайхалтай байдлаар нам, ард түмний дүгнэлтийг нэр төртэй хүлээн авч, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайны үзэл санааг сурталчилж, цаг үеийн онцлогийг харуулж, их гүрний сүр жавхланг илтгэн, хүчирхэг цэргийн зан чанарыг харуулсан сүр жавхлантай цэргийн жагсаалыг толилууллаа. Парадад оролцсон цэргүүдийн гайхалтай үзүүлбэр нь намынхаа тушаалыг тууштай биелүүлж, гол цөмийг тууштай сахин хамгаалж буй офицер, дайчдын улс төрийн зан чанар болон удам угсаа залгамжлалыг бүрэн харуулж, шинэ эрин үеийн Ардын армийн улс төрийн бүтээн байгуулалтын шинэ өнгө төрх, хүчний шинэ бүтэц, орчин үеийн бүтээн байгуулалтын шинэ дэвшил, байлдааны бэлэн байдлын шинэ ололт амжилтыг цогцоор нь харуулж, үндэсний бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг тууштай хамгаалдаг Ардын армийн шийдвэр зоригийг төвлөрүүлэн харуулж, дэлхий дахины энх тайвныг хамгаалах гуйвшгүй шийдэмгий чанар болон эрэлхэг хатуу хүч чадлыг харуулж, үндэсний оюун санааг маш ихээр хөгжөөж, эх оронч үзлийг бадраан, тэмцлийн хүчийг бэхжүүлж, Хятад маягийн орчин үеийн хөгжлөөр хүчирхэг улс орны бүтээн байгуулалтыг бүх талаар дэмжиж, үндэсний сэргэн мандлын агуу үйлсийг урагшлуулах гэсэн нам, цэрэг арми, бүх Хятадын үндэстнүүдийн ард түмний итгэл найдварыг улам бэхжүүлсэн байна гэж хэллээ.
