ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Дин Сюэсян 1-р сарын 20-ны өдрөөс 21-ний өдрийг хүртэл урилгаар Швейцарьт айлчилж, Швейцарийн Холбооны Улсын Ерөнхийлөгч, Санхүүгийн сайд Карин Келлер-Саттертэй уулзаж, Швейцарийн Холбооны Улсын Дэд Ерөнхийлөгч, Эдийн засаг, боловсрол, судалгааны сайд Памрантай уулзав.

Дин Шюэшян дарга Ши Жиньпин, Ерөнхий сайд Ли Чян нарын халуун мэндчилгээг Швейцарийн талын удирдагчдад уламжилж, Карин Келлер-Саттер, Памран нар Дин Хятадын удирдагчдад дотнын мэнчилгээ хүргэхийг Шюэшянгаас хүсэв.
Дин Шюэшян хэлэхдээ, Швейцарь бол БНХАУ-ыг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон барууны орнуудын орнуудын нэг юм. Хоёр орон жаргал зовлонгоо хамтатгаж,хоёр орны харилцаа нь Хятад улс болон барууны орнууд хоорондын хохарилцааны тэргүүн эгнээнд байсаар ирсэн бөгөөд нийгмийн өөр өөртогтолцоо, хөгжлийн шат үед буй их бага орнуудын хоорондоо харилцан хүндэтгэн, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх үлгэр жишээ болсон юм. 2017 онд дарга Ши Жиньпин Швейцарьт төрийн айлчлал хийж, хоёр талын харилцаа шинэ түвшинд хүрснээр хэд хэдэн чухал нийтлэг ойлголтод хүрчээ. Энэ жил Хятад, Швейцарийн хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа бөгөөд хоёр тал хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, "эрх тэгш байх , шинэлэг санаа, хамтаар ялах" Хятад-Швейцарийн хамтын ажиллагааны үзэл санааг цаашид хэрэгжүүлж байна.
Дин Шюэшян хэлэхдээ, Хятад, Швейцарийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа нь хоёр улсын үндсэн ашиг сонирхол, олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг хүлээлттэй нийцэж байна. Хоёр тал өндөр дээд түвшний хэлхээ холбоогоо бэхжүүлж, хоёр талын яриа хэлэлцээний механизмын үүргийг бүрэн дүүрэн ашиглаж, зөв ойлголцолд хүрч , бие биенийхээ үндсэн ашиг сонирхол, анхаарал хандуулж буй гол гол асуудлаар харилцан дэмжих ёстой. Давуу талуудаа харилцан нөхөж, чөлөөт худалдааны гэрээг шинэчлэх хэлэлцээрийг хурдасгаж, аль болох хурдан бодит үр дүнд хүргэхээр хичээх ёстой. Инновацийн хамтын ажиллагааг бэхжүүлж, амь насны шинжлэх ухаан, хиймэл оюун ухаан, ногоон технологийн хөгжилийг хамтдаа судалж, дэмжиж, ажил хэрэгч хамтын ажиллагааны шинэ өсөлт хөгжлийн цэгүүдийг бий болгох ёстой. Санхүүгийн харилцаа холбоог бэхжүүлж, хөрөнгийн зах зээл, аж ахуйн санхүүжилт, санхүүгийн хяналт дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, Хятад-Швейцарийн санхүүгийн шинэ яриа хэлэлцээр өрнүүлэх ёстой. Хүмүүнлэгийн харилцаа холбоог бэхжүүлж, дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг хамтдаа тэмдэглэхээр гараа болгон, "Хятад-Швейцарийн соёл, аялал жуулчлалын жил"-ийг зохион байгуулж, хоёр орны хоорондын харилцаа холбоог илүү тав тухтай, ойр ойрхон болгох зорилготой гэжээ.
Дин Шюэшян хэлэхдээ, Швейцарь улс байнга төвийг сахидаг улс учраас олон улсын байгууллагуудын төв байрууд төвлөрсөн газрууд бөгөөд олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт онцгой үүрэг гүйцэтгэдэг. Энэ жил НҮБ байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байна. Хятад улс Швейцарь хоорондын механизм, сувгуудыг үргэлжлүүлэн үр дүнтэй ашиглан олон талт үйл ажиллагаа, олон улсын болон бүс нутгийн халуун цэгийн асуудлуудаар харилцаа холбоогоо хадгалж, байр сууриа зохицуулж, жинхэнэ олон талт үзэл баримтлалыг хамтран хэрэгжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг төлөвшүүлэхэд илүү их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэв.
Карин Келлер-Саттер илэрхийлэхдээ, Швейцарь улс Швейцарь, Хятадын найрамдлыг нандиган үздэг бөгөөд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, "Швейцарь Хятадын соёл ба аялал жуулчлалын жил"-ийг тэмдэглэхийн тулд Хятадтай хамтран ажиллахад бэлэн байгаа бөгөөд Швейцарь-Хятадын инновацийн стратегийн түншлэлийг илүү өндөр түвшинд гаргана. Швейцарь, Хятад хоёр чөлөөт худалдааг дэмжиж, худалдааны ивээх үзлийг эсэргүүцэх асуудлаар ижил байр суурьтай юм. Бид ажил хэрэгч хамтын ажиллагааг бэхжүүлж, чөлөөт худалдааны гэрээг шинэчлэхээр дамжуулан, эдийн засгийн хөгжил дэвшлийг хамтдаа дэмжихэд бэлэн байна.
Памран хэлэхдээ, Швейцарь, Хятад хоёр орон бие биенийхээ эдийн засгийн давуу талаараа харилцан нөхөж, олон талын нийтлэг сонирхлуудыг хуваалцдаг бөгөөд инновац, санхүү, дээд боловсрол, мэргэжлийн сургалтын салбарт хамтын ажиллагаа явуулах асар их боломж байна. Швейцарь улс чөлөөт худалдааны гэрээг шинэчлэхийг хурдасгаж, бие биенийхээ тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулахын тулд Хятадтай хамтран ажиллахад бэлэн байна. Олон талт асуудлаар харилцаа, зохицуулалтыг бэхжүүлж, дэлхий дахины сорилт бэрхшээлүүдийг хамтдаа даван туулах болно. Швейцарийн иргэдэд визгүй зорчих эрх олгосонд Хятад улсад бид талархаж байна. Бид хүмүүнлэгийн харилцаагаа цаашид бэхжүүлж, илүү олон хятад жуулчдыг Швейцарьт хүлээн авч, Швейцарь-Хятадын найрамдлыг өргөжүүлэхэд бэлэн байна гэжээ.
