"Ши Жиньпин Их Хорийн удирдагчдын Ханжөүгийн уулзалтад хэлсэн үгийн эмхтгэл" номыг саяхан Гадаад хэлний хэвлэлийн хорооноос хятад, англи хэлээр хэвлүүлэн тараажээ.
Их Хорийн удирдагчдын XI уулзалт 2016 оны 9 дүгээр сард Ханжөүд амжилттай болжээ. Ши Жиньпин дарга уулзалтад үг хэлж, дэлхийн менежментийн талаарх Хятадын бодлого зорилтыг бүх талаар танилцуулж, дэлхийн эдийн засгийн сэргэлт хөгжилд Хятадын оюун ухаан, Хятадын төслийг дэвшүүлэн дэлхийн эдийн засгийн өсөлтийн шинэ зургийг зураглаж гадаад дотоодынхны анхаарлыг татсан байна.
Ши Жиньпин Их Хорийн удирдагчдын Ханжөүгийн уулзалтад хэлсэн үгийн эмхтгэл" номд Ши Жиньпин даргын Их хорийн аж үйлдвэр худалдааны уулзалтын нээлтийн ёслолд хэлсэн үг, Их Хорийн удирдагчдын Ханжөүгийн уулзалтын нээлт, хаалтын ёслолд хэлсэн үг, Их Хорийн удирдагчдын Ханжөүгийн уулзалтын 5 шат үеийн хуралд хэлсэн үг, дүгнэлт зэрэг 17 удаа хэлсэн үгийг багтаажээ.
