solongonews
Хятад, Оросын харилцаа дэлхийн тогтвортой байдлын тулгын чулуу болж байна
2025-05-08 15:42
Хятад, Оросын харилцаа дэлхийн тогтвортой байдлын тулгын чулуу болж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар Ши Жиньпин дарга 05-р сарын 07-10-ны өдрүүдэд ОХУ-д төрийн айлчлал хийж, Москвад болох ЗХУ-ын аугаа их эх орны дайнд ялалт байгуулсны 80 жилийн ойн арга хэмжээнд оролцоно.

Хятад улсаас Орост суугаа Элчин сайд Жан Ханьхүй саяхан Синьхуа агентлагийн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа:айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн нар Хятад Оросын харилцааны шинэ эриний хөгжил, олон улс, бүс нутгийн томоохон асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, хоёр орны стратегийн зохицуулалт, олон салбар дахь бодит хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхэд стратегийн удирдлага, төлөвлөлтийн зохицуулалт хийх болно.Хоёр орны төрийн тэргүүний дээд түвшний санаачилгын дагуу Хятад, Орос хоёр орон улс төрийн харилцан итгэлцлээ улам гүнзгийрүүлж,стратегийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж,ажил хэрэгч хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, үеийн үед найрамдалт харилцааг өвлөн уламжлан, шинэ эриний Хятад, Оросын харилцааны өндөр түвшний үйл ажиллагаа, чансаатай хөгжлийн шинэ түүхийг үргэлжлүүлж чадна гэдэгт итгэж байна гэж илэрхийллээ.

Тэрээр хэлэхдээ,Хятад улс 15 жил дараалан Оросын хамгийн том худалдааны түнш хэвээр байна.Орос бол Хятадын түүхий нефть, байгалийн хийн импортын хамгийн том эх үүсвэр бөгөөд Хятад улс Оросын механик болон цахилгаан бараа,автомашины импортын хамгийн том эх үүсвэр болсон юм.Хоёр тал эрчим хүч,хөдөө аж ахуй, сансар судлал, холболт, дэд бүтэц зэрэг салбарын хамтын ажиллагаа үр дүнд хүрч, шинжлэх ухаан, технологийн шинэчлэл, хил дамнасан цахим худалдаа, ногоон хөгжил зэрэг хөгжиж буй салбаруудад хамтын ажиллагаа эрчимтэй байна гэжээ.

тэрээр, Хятад,Оросын соёлын жил,хоёр орны хоорондын оюутны солилцоо нэмэгдэж байгаа ба орон нутгийн хамтын ажиллагааг тууштай ахиулж байгаа нь хоёр орны ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөхийн зэрэгцээ харилцан ойлголцол,уламжлалт найрамдлыг нэмэгдүүлсэн юм.Энэ жил Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайн болон ЗХУ-ын аугаа их эх орны дайнд ялалт байгуулсны 80 жилийн ой тохиож байна.Дэлхийн 2-р дайны үед Ази, Европын хоёр гол тулааны талбар болсон Хятад, Орос улс дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтад чухал түүхэн хувь нэмэр оруулж, улс үндэстнээ аюулаас аварч, цаашид хүн төрөлхтний ирээдүй, хувь заяаг ч аварсан юм гэж хэлж болно гэжээ.

Тэр хэлэхдээ,түүхэн үнэнийг өөрчилж,шударга ёсноос тэрсэлж үл болно.Хятад, Оросын төрийн тэргүүнүүд Москвад болсон ЗХУ-ын Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд хамт оролцож, түүхийг дурсан, амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх төдийгүй ирээдүйг хамтдаа бүтээж, үүрэг хариуцлагаа харуулах зорилготой юм.Нэн ч дэлхийн 2-р дайны ялалтын үр дүнг хамгаалж, олон улсын шударга ёсыг сахин хамгаалах хатуу хүсэл зориг, шийдэмгий байдгийг харуулж байна.Өнөөдөр дэлхий ертөнц зуун жилд тохиолдллгүй томоохон өөрчлөлттэй тулгарч байна. Дэлхийн өмнөд бүсийн орнууд нь олон улсын үйл хэрэгт улам чухал үүрэг гүйцэтгэж байна.Энэ онд Хятад, Орос хоёр орон хамтран ажиллаж,ШХАБ-ын "Хятадын жил"-ийг амжилттай зохион байгуулж,БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт болон уур амьсгалын өөрчлөлтийн бага хурлыг зохион байгуулахад Бразилыг дэмжиж, Өмнөд Африкт"Их 20"-ийн уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж,дэлхийн засаглалд Өмнөдийн хүчийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд хичээн ажиллах болно гэжээ. 

Элчин сайд Жан Ханьхүй хэлэхдээ, Хятад, Орос хоёр орон олон талт үзлийг цаашид хошуучилж, дэлхийн өмнөд бүсийн орнуудыг өргөнөөр татан оролцуулж, эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт ертөнц, эдийн засгийн бүх нийтийг хамарсан даяаршлыг дэмжих болно.Хоёр тал томоохон улс орнуудын үүрэг хариуцлагыг чин сэтгэлээсээ хэрэгжүүлж, НҮБ-тай хамт олон улсын тогтолцоог гол цөм болгон хамгаалж, ШХАБ болон БРИКС-ийн хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлж, дэлхийн өмнөд бүсийн эрх ашгийг хамгаалан, дэлхийн засаглалын тогтолцоог илүү шударга, зохистой чиглэлээр хөгжүүлэх болно гэлээ.

Зохиогч: ХҮ ШАОГУАН,ЛЮЙ КАЙ,ЖАО БИН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл