solongonews
Дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээний дүгнэлтийн хурал Бээжинд боллоо
2025-09-17 16:57
Дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээний дүгнэлтийн хурал Бээжинд боллоо.

Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээг нэгтгэн дүгнэх хурал өнөөдөр буюу 17-ны өдөр Бээжинд боллоо.

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин АИХ-ын ордонд ойн арга хэмжээний бэлтгэл ажилд оролцсон бүх салбарын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Мөн тэдэнд мэндчилгээ дэвшүүлж, баяр талархал илэрхийлээд тэдний хичээл зүтгэл, гарамгай амжилтыг бүрэн үнэлж, ахиц дэвшил гаргаж, үргэлжлүүлэн шинэ хувь нэмэр оруулахыг урамшуулсан байна. 

Саяхан Ши Жиньпин мөн ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны хурлыг даргалж, ойн үйл ажиллагааны дүгнэлтийн тайланг тусгайлан сонсож, чухал илтгэл тавьсан юм.

Ши Жиньпин дарга:

- Тэмдэглэлт үйл ажиллагааны хүчирхэг их эерэг хүч, эх оронч үзлийн тухай тод жишээг бүрэн ашиглан, намын төв хорооны шийдвэр, зорилтыг тууштай хэрэгжүүлж, олон төрлийн эрсдэл, сорилттой зэрэг тулгарч, үүнийг шинэчлэл, хөгжил, тогтвортой байдлын чиглэлээр сайн ажиллах хүчирхэг хөдөлгөгч хүч болгон өөрчлөхийн чухлыг онцоллоо. Түүнчлэн Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн ба Дэлхийн 2-р дайны талаарх түүхэн зөв үзэл баримтлалыг баримталж, түүхээр толь болгон, тасралтгүй шинэ ирээдүйг бий болгох ёстой. Хятад улс бол дайны дараах олон улсын дэг журмыг тууштай хамгаалагч, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулах үүрэг хариуцлагатай том орон гэдгийг дэлхий дахинд харуулахын тулд бид Японы түрэмгийллийн эсрэг дайн, энх тайванч хөгжлийн түүхийг сайтар ойлгуулах ёстой. Мөн ойн тэмдэглэлт арга хэмжээг зохион байгуулсан туршлагаа нэгтгэн дүгнэж, нам, төрийн томоохон ёслолын арга хэмжээний тогтолцоог тасралтгүй төгөлдөржүүлэх ёстой гэж онцоллоо. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл