solongonews
Дарга Ши Жиньпин Хөхнуур мужаар айлчлав
2016-08-23 17:24
Дарга Ши Жиньпин Хөхнуур мужаар айлчлав.

    Хятадын Коммунист Намын төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Хятадын Цэргийн Төв Зөвлөлийн дарга Ши Жиньпин энэ сарын 22-ны өдөр Хөхнуур мужийн Хайши жөүгийн Монгол үндэстэн, Төвд үндэстний Өөртөө Засах жөүд ажиллаж, ажил байдалтай нь танилцлаа. Ши Жиньпин дарга Цархан цэнгэг нуурт очиж, Цайдмын хотгорын орчны эдийн засгийн хөгжлийн байдал, цэнгэг нуурын нөөц баялгийн ерөнхий ашиглалтын байдал зэрэгтэй танилцлаа. Тэрээр байгаль орчныг хамгаалах урьдчилсан нөхцөл байдалд нээн хөгжүүлэх ажлыг сайтар хийх хэрэгтэй гэдгийг онцолсон байна. Мөн Тангуул суурин дахь Хөхмөрний нутгийн айл тосгонд зочилсон юм. Түүнчлэн  экологийн хамгаалалт, иргэдийн шилжин суурьшилт, үндэстний эв санааны нэгдэл, үндсэн шатны намын бүтээн байгуулалт зэрэг ажил байдалтай танилцан Төвд үндэстний ард иргэдтэй уулзаж ярилцав.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Шиньхуа Аентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл