Түүний гэргий Пэн Ли Юань, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны бодлого судлалын газрын эрхлэгч Ван Хүнин, Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн, Төв хорооны Тамгын газрын дарга Ли Жаньшү, Төрийн зөвлөлийн гишүүн Ян Жечи нар ч гэсэн Ши Жиньпин даргын хамт эх орондоо буцан ирсэн байна.
Орон нутгийн цагаар 18-ны орой дарга Ши Жиньпин Женевиэс тусгай нисэх онгоцоор эх орноо зорьсон бол түүнийг Швейцарийн Холбооны дэд дарга бөгөөд Дотоод хэргийн яамны сайд Ален Берсе, Олон улсын улаан загалмайн нийгэмлэгийн дарга Петер Маурер, Олон улсын олимпийн хорооны дарга Томас Бах, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Маргарет Чан, НҮБ-ын Женев дэх төв байрны ерөнхий захирал Майкл Моллер нар үдэн гаргажээ.
