1-нд Хятад улсын дарга Ши Жиньпин АИХ-ын ордонд Сьерра-Леонегийн ерөнхийлөгч Эрнест Бай Короматай хэлэлцээ хийсэн байна. Хоёр орны тэргүүн Хятад Сьерра-Леонегийн харилцааг бүх талын стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа болгон дээшлүүлж, Хятад Африкийн хамтын ажиллагааны Йоханнесбургийн дээд хэмжээний чуулга уулзалтын үр дүнгээр боломж болгож, хоёр орны олон салбарын найрсаг харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх талаар гүнзгийрүүлэн, хоёр орны ард түмэнд илүү үр ашиг хүртээнэ гэдгээ илэрхийлжээ.
Ши Жиньпин онцлохдоо, Хятад Сьерра-Леоне дипломат харилцаа тогтоосон 45 жилийн турш, хоёр тал харилцан хүндэтгэсэн, эрх тэгш харилцан итгэлцсэн, харилцан ашигтай хамтаар хожих зарчмын дагуу, харилцан ойлголцон дэмжиж ирсэн юм. Хоёр орны харилцаа цаг хугацаа, сорилтуудыг туулж ирснээр улмаар бэхэжсэн юм. Хоёр тал улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, хамтын ашиг сонирхлоо хамгаалах ёстой. Хятадын тал Сьерра-Леонетай хамтаар засгийн газар, улс төрийн нам, хууль тогтоох байгууллага, цэрэг арми, орон нутгийн захиргаа зэрэг олон салбарын хэлхээ холбоог эрчимжүүлэхэд бэлэн байна гэжээ.
Эрнест Бай Корома хэлэхдээ, Хятад улс бол Сьерра-Леонегийн чин үнэнч, найдвартай найз юм. 2014 онд Сьерра-Леонед Эбола халдварт өвчин дэлгэрч, дэмжлэг туслалцаа хамгийн шаардлагатай үед, Хятад улс хамгийн тэргүүнд халуун гараа сонгож тусалсан юм. Дарга Ши Жиньпин, Хятадын засгийн газар, ард түмэнд баярлан талархаж байгаагаа илэрхийлж байна гэжээ.
Хэлэлцээний дараа, хоёр орны тэргүүн бас дипломат харилцаа, эдийн засаг, дэд бүтцийн байгуулалт, эрүүл мэнд зэрэг салбарын хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ажиллагаанд байлцжээ.
