solongonews
Гүйжөү нутаг руу аялаарай
2025-03-20 19:01
Гүйжөү нутаг руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Гүйжөү мужид ажиллаа. Ийнхүү Солонго мэдээлэлийн төвөөс Хятадын уулан нутаг Гүйжөүг танилцуулъя.

Хятадын баруун өмнөд  хэсэгт оршдог Гүйжөү муж нь үргэлжилсэн уул нурууд, угалзлан суналзсан зам харгуйгаар элбэг нутаг юм. энэ нь тус нутгийг зорин очих танд хамгийн түрүүнд ийм сэтхэгдэл төрүүлэх байх аа . Нууцлаг, алс холын нутаг Гүйжөү нь  хосгүй сайхан байгалийн  өнгө төрхөөрөө  алдартай. Хятадын дөрвөн их өндөрлөгийн нэг Юньнань-Гүыжөүгийн өндөрлөгт байрлах Гүйжөүд маш олон хачирхалтай санаанд оромгүй гайхамшиг байдаг сан.

Үүл гижигдсэн “тэнгэрийн хот” ,Фаньжин уул, Вулин уулын оргил сарьдаг...

 Хятадын өмнөд бүс нутагт, хамгийн эрт далайгаас өргөгдөн эх газар болсон анхны газруудын нэг, Хэдэн зуун сая жилийн турш геологийн янз бүрийн хөдөлгөөнөөр  өнөөдрийн хачирхалтай үзэсгэлэнг бий болгож, 7000 гаруй төрлийн зэрлэг амьтан, ургамал аж төрөн амьдарч байдаг.

Үргэлжилсэн уул жалга, сүндэрлэсэн гуу ганганд амь амьдрал хүй залган хөх тэнгэрийн дор хөрст газар дээр шүлэг шиг байгаль дэлхнийг бүтээжээ.

Тэнгэрийн заадас хэмээр алдарт Хуан Гуошу хүрхрээ он цагийн түүх домгоо нууцлан өнөөг хүртэл өвөрмөц гайхамшгаа  цуурайтуулан цутгасаар байна... Байгаль эхийн бүтээсэн уул нурууд, оргил сарьдгууд нь энэ нутгийн 92.5 хувийг эзэлж, чулуун ой, хавцал жалга, битүү хөндий, гүн агуй... бүгд л байгалийн ээжийн бүтээл...

Үүгээр зогсохгүй цэнхэр ус, ногоон ой, солонгон  хүрхрээтэй хослоод  хосгүй гоц  сайхан үзэсгэлэнт дүр зургийг бий болгожээ.

Уултай, устай, ой модтой энэ нутагт өнгө өнгийн  цэцэгс дэлбээлээд Гүйжөгийн өнгөт өртөнц хараанаа солонгордог. Энд наян настай буурлаас авхуулаад найман настай хүүхэд амран цэнгэлдэх, наадан тухлах романтик диваажин бий. 

Уул усаар аялсан та “тэнгэрийн тосгонд” хүрээд орон нутгийн онцлогт идээн ундаанаас амсахаа мартгуузай. Гурван өдөр тутамд исгэлэн хоол идэхгүй бол алхаж чадахгүй болчихно хэмээдэг Гүйжөүчүүдийн хоол зуушинд исгэлэн хоол заавал байдаг уламжлалтай.

Өнгөрсөнд  давс ховор байж энэ нутгийнхан исгэлэн амтаар орлуулдаг байсан нь өнөө болоход  аажим аажимдаа нутгийн дурсамж буюу мэдрэмж болон  хувирсан байдаг. Загастай исгэлэн шөлний амт  хоёр чихийг огтоллоо гээд мэдэхгүй амттай шүү.

Сонгодог улаан цагаан нь ялгарсан исгэлэн шөлнөөс гадна исгэлэн байцаа, исгэлэн хулсны ногоо, давстай исгэлэн шөл, исгэлэн сам хорхой... Гүйжөүгийн хүмүүс исгэлэн идэх талаар хуар гартал хоол зууш бэлдэж байна гэхэд илүүдэхгүй. Гүйжөүчүүд исгэлэн хоолод дуртайгаас гадна халуун хоол зуушид дуртай.

Бүрэн бус статистик мэдээлснээр Гүйжөү мужид янз бүрийн үндэстэн ястны 1400 гаруй уламжлалт баяр наадам тэмдэглэдэг. Мяо үндэстний эгч дүүсийн баяр наадам, 4-р сарын 8-ны баяр, Хуашань наадам, Гузангийн баяр наадам, Дон үндэсний сама наадам, Үр тарихын баяр, Бухын тэмцлийн баяр наадам, Шүй үндэстний Дуань баяр наадам, Тогос шувууны наадам, Уулын тахилга, Тужя үндэстний наадам, Тавдугаар сарын баяр, И үндэстний гал бамбарын наадам...

Уламжлалт баяр наадам бүр нь өвөрмөц, халуун дулаан уур амьсгалтай, энэ нь уулан нутгийн өдөр тутмын амьдралд урсан шингэж буй соёл төдийгүй хүн зоны амь амьжиргааны им тамга.

Хятадын тал газаргүй цор ганц муж болсны хувьд 1.26 сая уул нуруудын хооронд 30,000 гаруй гүүр сүлжилдэн баригдаж байдгийн 50 хувь илүү нь дэлхийн хамгийн өндөр 100 гүүрнийд хамрагддаг.

Мөн дэлхийн хамгийн том апертуратай радиотелескоп болох "Chinese Sky Eye" FAST байдаг.

Эрт дээдийн үлгэр түүх нь өнөөдөр шинэ сайхан домог болон бичигдэж байна- Шижян  Мяо тосгон нь Хятадад төдийгүй дэлхийн хамгийн том Мяо үндэстэн төвлөрөн суурьшисан тосгон юм.Уулан дээр баригдсан тосгонууд  уулын оройноос уулын бэл хүртэл сунаж, мянга мянган ганган байшингууд үргэлжилнэ.

Жаошин Дон тосгоныг "тэнгэрийн доорх номер нэг тосгон" гэж нэрлэгддэг. Бөмбөрийн цамхаг, салхи борооны гүүр, орон сууцны байшингууд номин ногоон уулсаар хүрээлэгдээд амар амгалан.

Уулан нутгийн бас нэгэн онцлог нь уулан нутгийн ардын дуу. Алсын Алсаас анирдан буй яруу эгшиглэнт дуу  олон мянган жилийн турш уламжлагдан ирсэн Дон үндэстний ардын дуу юм.

Дон үндэстний ард түмэн сайхан хоолойтой төдийгүй бас ур чадвартай. Нэхэх, будах, хатгамал хатгах зэргийг бүгдийг урлаж хийж чаддаг. Өнөөдөр энэ нутгийн биет бус соёлын өв нь Хөдөөгийн сэргээн хөгжүүлэлтэд эрч хүч олгож байна. Салхи өнгөтэй байсан бол энд сэвэлзэх сэвшээ салхи өнгө ялгаран солонгорон мяралзана.

 Та морьтой болоод цагтай бол заавал Гүйжөү нутаг руу аялаарай !

Зохиогч: Ш.ЦОГЗОЛМАА
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл