solongonews
Ван И Бельгийн Ерөнхий сайдын орлогч Превосттой хэлэлцээ хийв
2025-07-03 11:22
Ван И Бельгийн Ерөнхий сайдын орлогч Превосттой хэлэлцээ хийв

Орон нутгийн цагаар 07-р сарын 02-нд ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Бельгийн Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад харилцааны сайд Превосттой хэлэлцээ хийв.

Ван И хэлэхдээ, Бельги бол Европын холбоог үндэслэгч гишүүн бөгөөд Европын төв хэсэгт оршдог. Хятад, Бельги хоёр бие биеэ хүндэтгэж, итгэж, бүх талын найрсаг хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоосон нь Хятад, Европын харилцааг тогтворжуулах хүчин болсон. Хятад, Бельги, Хятад, Европын хооронд хана хэрэм босгох бус, харин илүү олон гүүр барих хэрэгтэй гэж Ши Жиньпин дарга онцолсон. Өнөөгийн нөхцөлд Хятад, Европ улаан нүүрээрээ уулзаж, харилцаагаа бэхжүүлж, харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, үл ойлголцлыг арилгах ёстой. Бельгийн шинэ засгийн газар Хятад, Европын яриа хэлэлцээ, ойлголцол, хамтын ажиллагаанд үргэлжлэн гүүрийн үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна. Хятад улс дээд түвшний нээлттэй байдлын шинэ хэв маягийн бүтээн байгуулалтыг хурдасгаж байна. Хятад улс зах зээлд нэвтрэх босгыг цаашид бууруулж Хятад, Бельги хоорондын боловсон хүчний солилцоог хөнгөвчлөх олон арга хэмжээ авна гэжээ.

Мөн Ван И хэлэхдээ, Энэ жил Хятад, Европын холбоо дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Хятад улс Европын интеграцчлалыг дэмжиж, Европын холбоо Хятадын хөгжил, сэргэн мандалтыг нааштай, найрсаг байдлаар харж, Хятадын талаар оновчтой, ажил хэрэгч бодлого баримтална гэдэгт найдаж байна гэжээ.

Превост, Хятад улс хөгжлийн гайхалтай эрч хүчийг харуулсан бөгөөд Бельгийн худалдааны хамгийн чухал түнш юм. Бельги, Хятад хоёр орны чансаатай харилцаа үр дүнд хүрсэн. Нөхцөл байдал хэрхэн өрнөсөн ч Бельги улс Хятадтай анд нөхдийн найрамдалтай байж, Хятад улстай үргэлжлэн нааштай, бүтээлч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтын ирээдүйг бүтээн байгуулж, хоёр талын хөгжилд улам сайн хувь нэмэр оруулахыг хүсэж байна. Бельгийн иргэдийг визгүй зорчуулах бодлого хэрэгжүүлсэн Хятад улсад талархал илэрхийлж, Бельги, Хятад хоёр орны соёлын солилцоо цаашид улам бэхжинэ гэдэгт найдаж байна. Тайвань бол Хятадын нэг хэсэг, бид Хятадын бүрэн эрхт байдлыг хүндэтгэж, нэг Хятадын бодлогыг үргэлжлүүлэн баримтална гэдгээ дахин мэдэгдье. Өнөөгийн ээдрээтэй, хурцадмал геополитикийн нөхцөл байдалд Европ, Хятад хоёр тал олон талт үзлийг баримталж, олон улсын хуулийг баримталж байна. Бид ЕХ, Хятадын удирдагчдын шинэ уулзалтыг харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, сорилтуудыг хамтаар даван туулах боломж болгон хүлээж авахыг хүсэн хүлээж байна гэжээ. 

 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл