Өнөөдөр буюу 06-р сарын 13-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Air India агаарын тээврийн компанийн зорчигч тээврийн онгоц осолдсоны улмаас хүнд их хохирол учруулсан хэрэгтэй холбогдуулан Энэтхэгийн Ерөнхийлөгч Дроупади Мурму, Ерөнхий сайд Нарендра Моди нарт тус тус эмгэнэлийн цахилгаан утас илгээлээ.
Ши Жиньпин онцлохдоо:
- Air India агаарын тээврийн компанийн зорчигч тээврийн онгоц осолдож, хүнд их хохирол учруулсан хэргийг сонслоо. Миний бие Хятадын засгийн газар, Хятадын ард иргэдийн өмнөөс амь үрэгсдэд гүнээ эмгэнэл илэрхийлж байгаа бөгөөд тэдний ар гэрлийнхтэй нь уй гашууг нь хуваалцаж байна. Мөн шархадсан хүмүүс эртхэн илааршихыг хүсэж байна.
Мөн өдөр Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модид эмгэнэлийн цахилгаан утас илгээв.
