solongonews
Дин Шюэшян Нидерландын эзэн хаан Виллем-Александртай уулзав
2025-01-24 11:13
Дин Шюэшян Нидерландын эзэн хаан Виллем-Александртай уулзав

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян 1-р сарын 22-ны өдөр Гаагт Нидерландын эзэн хаан Виллем-Александртай уулзав.

Дин Шюэшян хамгийн түрүүнд Хятад улсын дарга Ши Жиньпин, хадагтай Пэн Лиюань нарын дотны мэндчилгээг Нидерландын эзэн хаан Виллем-Александр, хааны хатан Максима Зоррегүэта нарт уламжлав. Дин Шюэшян хэлэхдээ, Хятад, Нидерланд хоёр дипломат харилцаа тогтоосноос хойш хэдэн арван жилийн турш олон улсын нөхцөл байдал өөрчлөлт ихтэй байгаа ч хоёр орны харилцаа байнга хөгжсөөр байгаа бөгөөд ажил хэрэгч хамтын ажиллагаа нь Хятад-Европын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл байсаар байна. Харилцан ойлголцол, харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, олон салбарт харилцан солилцоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, хоёр орон, хоёр ард түмэнд илүү сайн ашиг тус хүртэхийн тулд Хятад, Нидерландын хоорондын нээлттэй, ажил хэрэгч бүх талыг хамарсан хамтын ажиллагааны түншийн харилцааг тасралтгүй хөгжүүлэхийн тулд Хятад улс Нидерландтай хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.

Дин Шюэшян мөн хэлэхдээ, Хятад, Нидерланд хоёр орон бие биенийхээ худалдааны чухал түнш бөгөөд хоёр талын худалдааны хэмжээ дөрвөн жил дараалан 100 тэрбум ам.доллараас давсан юм. Хоёр тал нээлттэй байдал, хамтын ажиллагааг чанд баримталж бие биедээ хөгжилд тусалсан юм. Хятад, Нидерланд хоёр орон дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн гинжин хэлхээнд өөрийн гэсэн давуу талтай бөгөөд хоёр талын ашиг сонирхолд нийцсэн, дэлхий дахины энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд нөлөөлөх хамтын ажиллагааг бэхжүүлэх асар их чадавх бий. Хятад улс хоёр орны аж ахуйн нэгжүүдийн харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийг дэмжиж, дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг хангаж, бүх талыг хамарсан эдийн засгийн даяаршлыг дэмжихийн тулд Нидерландтай хамтран ажиллахад бэлэн байна. Бид Нидерландын улам олон иргэд Хятадад бизнес, аялал жуулчлал хийхэд урьж, хоёр талын залуучууд, соёл, спортын салбарт харилцан солилцоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна гэв.

Виллем-Александр өөрийн болон Хатныхаа чин сэтгэлийн мэндчилгээг Хятад улсын дарга Ши Жиньпин, хадагтай Пэн Лиюань нарт уламжлахыг Дин Шюэшян хүсжээ. Тэрээр 2015 онд Хятадад амжилтай төрийн айлчлал хийсэн юм.  Нидерланд-Хятадын харилцаа урт удаан түүхтэй бөгөөд хоёр орны ард түмэн бие биедээ үргэлж найрсаг хандсаар ирсэн гэжээ. Виллем-Александр хэлэхдээ, 2014 онд Хятад улсын дарга Ши Жиньпин Нидерландад төрийн айлчлал хийсэн бөгөөд хоёр тал Нидерланд-Хятадын нээлттэй, ажил хэрэгч бүх талыг хамарсан хамтын ажиллагааны түншийн шинэ статусыг тодорхойлж, хоёр орны олон салбарын хамтын ажиллагаанд хүчтэй түлхэц үзүүлсэн юм. Нидерланд хоёр талын харилцан итгэлцэл, найрамдлыг дээдэлж, Хятадтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Нидерланд-Хятадын харилцаанд шинэ ахиц дэвшил гаргахад бэлэн байна. Өнөөгийн геополитикийн эгзэгтэй нөхцөл байдалд улс орнууд илэн далангүй харилцаж, адил талаа нэгтгэж, эв нэгдэлтэй байж, дэлхий дахины сорилт бэрхшээлүүдийг хамтдаа шийдвэрлэхийн тулд хамтран ажиллах ёстой гэв.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл