Тухайн орон нутгийн цагаар 2-р сарын 20-нд, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Өмнөд Африкийн Йоханнесбургт болсон G20-ын Гадаад харилцааны сайд нарын уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавровтой уулзав.
Ван И хэлэхдээ, Хятад Оросын шинэ эриний иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа илүү өндөр түвшинд, илүү өргөн цар хүрээтэй хөгжиж байна. Хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагаа тогтвортой ахиж, стратегийн уялдаа холбоо нягт үр дүнтэй байж, хоёр орон, хоёр ард түмний хамтын ашиг тусыг хамгаалах, олон туйлт дэлхийн үйл явцыг урагш ахиулахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг сайтар хэрэгжүүлж, шинэ онд Хятад Оросын харилцааны хөгжлийг үргэлжлүүлэн ахиулахын тулд Хятад улс Оростой хамтаар чармайхад бэлэн байна гэжээ.
Сергей Лавров хэлэхдээ, ерөнхийлөгч В.Путин, Ши Жиньпин дарга нар Орос Хятадын харилцаа, стратегийн хамтын ажиллагааны чиглэлийг зааж өгсөн юм. Хятадын талтай үүнийг журамлан дагаж, дээд зиндааны солилцоогоо эрчимжүүлж, эдийн засаг, худалдаа, санхүү, соёл зэрэг олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Орос Хятадын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг улам бүр хөгжүүлж, Дэлхийн 2-р дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх олон арга хэмжээг зохион байгуулахад Оросын тал бэлэн байна. Орос Хятад хоёр орон олон туйлт бодлого баримталж буй нь ээдрээтэй, донсолгоотой дэлхийг тогтворжуулах хүчин зүйлүүд юм. Хятад улсын дэвшүүлсэн дэлхий нийтийн санаачилгыг Оросын тал дээд зэргээр хүлээн зөвшөөрч, Орос Хятадын харилцан итгэлцлийн өндөр түвшинг өндрөөр үнэлж, БРИКС, ШХАБ, НҮБ, G20 болон бусад хүрээнд Хятад улстай харилцаа, зохицуулалтаа үргэлжлүүлэн бэхжүүлэхэд бэлэн байна гэжээ.
