Ши Жиньпин дарга Хятадын Улс төр хууль цаазын их сургуульд ажиллав
2017-05-04 10:50
“5•4”-ний Залуучуудын баярын өдрөөр Хятадын Улс төр хууль цаазын их сургууль байгуулагдсаны 65 жилийн ойн баяраас өмнөхөн ХКН-ын Төв хорооны Ерөнхий дарга, Хятад улсын дарга, Төвийн цэргийн хорооны тэргүүлэгч Ши Жиньпин дарга энэ сарын 3-ний өдөр Хятадын Улс төр хууль цаазын их сургуульд ажилласан байна.

Ши Жиньпин дарга ХКН-ын Төв хороог төлөөлөн залуучуудад баярын өдрийн мэнд хүргэж, боловсролын салбарын ажилтнуудад хүндэтгэл илэрхийлэв. Тэрээр хуулиар улсаа засахыг олон салбарт хөгжүүлэх нь удаан хугацаан дахь түүхэн үүрэг, Хятад улсын онцлог бүхий социалист хуулийн чиглэлийг баримталж Марксын үзлийн хуулийн ухааны үзэл баримтлал ба Хятад улсын онцлог социалист хуулийн онолоор удирдлага болгохыг баримталж, ёс суртахуунаар хүн хүмүүжүүлж, ёс суртахуун ба хуулийг зэрэг хүндлэн сургаж, өндөр боловсролтой, хуулиа журамладаг боловсон хүчнийг бэлдэх ёстой. Залуучуудыг урамшуулж хичээн суралцуулж хөгжлийг дэмжих хэрэгтэй гэсэн зааварчилгаа өгсөн байна.








Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : Шиньхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
