solongonews
Хятад-Латин Америкийн худалдааны хэмжээ 161 тэрбум ам долларт хүрэв
2016-11-18 21:13
Хятад улсын дарга Ши Жиньпин Эквадор, Перу, Чили улсад төрийн айлчлал хийхээр 16-ны өдөр Бээжингээс мордсон бөгөөд Ази номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын 24-р албан бус хуралд оролцсон юм.

 

17-ны өдөр болсон Худалдааны яамны хэвлэлийн бага хурал дээр Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Сун Живэнь хэлэхдээ, "эхний гурван улиралд Хятад болон Латин Америкийн худалдааны хэмжээ 161 тэрбум 500 сая америк долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10. 5 хувь буурсан байна.

Сүүлийн жилүүдэд, Хятад болон Латин Америкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны төвшин тал бүрээр хөгжиж, эрүүл тогтвортой байдлаа хадгалсаар иржээ. Худалдааны хэмжээ болон барилга байгуулалтын хамтын ажиллагаа ч илтэд амжилтанд хүрсэн байна. Худалдааны яамны бүртгэлд дурдсанаар, "2015 онд хоёр талын худалдааны нийт хэмжээ 236 тэрбум 500 сая ам долларт хүрч, Хятадын худалдааны нийт хэмжээний 6 хувийг эзэлж байсан ч энэ оны эхний 3-н улирлын байдлаар 161 тэрбум 500 сая ам доллар болж мөн үеийнхээс 10.5 хувиар буурчээ. Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Сун Живэнь хэлэхдээ, худалдаа нь хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлж байгаа нь ийм гурван талаар илэрч байна" гэжээ. Тэрээр хэлэхдээ, Нэгд, Хятадтай хийх худалдаа нь Латин Америкийн орнуудын гадаад худалдаан дахь хувийн жин нэмэгдсээр байгаа. Хоёрт, Хятад-Латин Америкийн худалдааны бүтээгдэхүүний бүтэц улам сайжирч байгаа. Хятадын аж ахуйн нэгж, зам тээвэр, мэдээлэл холбоо инженерийн машин механик зэрэг нь Латин Америкт экспортлох Хятадын чухал зах зээл болжээ. Хятад улсын Латин Америкаас импортлох бүтээгдэхүүн ч олон янз болж байна. Чилийн дарс, үхрийн мах, Эквадор, Бразил, Кубийн жимс жимсгэнэ, гадил жимс болон далайн бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд өргөнөөр хүлээн авдаг. Гуравт, Латин Америкийн орнууд Хятадад төмрийн хүдэр, газрын тос, шар буурцаг зэрэг бүтээгдэхүүнийг экспортлох хэмжээ ч нэмэгдсээр байгаа. Иймээс Латин Америк нь Хятадаас гадаадад хөрөнгө оруулалт хийх чухал орон болсон юм" гэжээ.

Бүртгэлд харуулснаар, 2015 оны эцсийн байдлаар Хятадын аж ахуйн нэгжийн Латин Америкт оруулах хөрөнгийн хэмжээ 126 тэрбум 300 сая америк долларт хүрч, Хятадын мөн үеийн гадаад шууд хөрөнгө оруулалт хийх нөөцийн 11.5 хувийг эзэлж байна. Сун Живэнь хэлэхдээ, хөрөнгө оруулалтын талаар хамгийн чухал нь дэд бүтцийн байгуулалтын хамтын ажиллагаа шинэ чиг болж, Хятадын аж ахуйн нэгж барилга байгуулалтыг гэрээгээр дааж авах, шууд хөрөнгө оруулах зэрэг арга хэлбэрээр Латин Америкийн дэд бүтцийн байгуулалтад оролцож, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд хөгжлийн шинэ хүчин сэлбэж байна. Ши Жиньпин даргын Латин Америкийн гурван оронд хийх энэ удаагийн айлчлал хоёр талын эдийн засаг худалдааны салбарын хамтын ажиллагаанд амьжиргааны шинэ хүч авчирч, хоёр талын эдийн засаг худалдааны салбарын хамтын ажиллагааны төвшинд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна" гэж тэрээр онцоллоо.

Тэрээр цааш нь хэлэхдээ, Хоёр тал эрх тэгш харилцан ашигтай үндэс суурь дээр худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өрнүүлж, хоёр орны аж ахуйн нэгж, ард түмэнд үр өгөөж авчрах нь хоёр талын хамтын ашиг сонирхолд нийцэж байгаа төдийгүй хоёр талын эдийн засаг нийгмийн хамтын хөгжил, ялангуяа Өмнөд-өмнөдийн хамтын ажиллагаа, дэлхийн эдийн засгийн хөгжил цэцэглэлд сайн үлгэр жишээ үзүүлэх болно" гэжээ.

 

Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл