БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Саудын Араб улсын хаан Сальман бен Абдель Азиз Аль Сауд нарын хэлэлцээр найрсаг уур амьсгалд болж өнгөрсөн бөгөөд талууд нийт 65 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий арав гаруй гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ тухай БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Жан Мин 16-ны өдөр мэдэгдлээ.

-Хэлэлцээр амжилттай болж өнгөрсөн, хоёр тал байгалийн нөөц баялгийг ашиглах, эрчим хүч, сансар, өндөр технологи, хөрөнгө оруулалт, аюулгүй байдал зэрэг янз бүрийн салбарт хамтран ажиллах тухай 14 хэлэлцээрт гарын үсэг зурав. Нийтдээ хамтын ажиллагааны 65 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 35 төсөл бий гэж дэд сайд онцлон тэмдэглэсэн байна.
Гуравдугаар сарын эхээр эхэлсэн Саудын Аравийн эзэн хаан Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудад хийж буй цуврал айлчлалынхаа хүрээнд Хятад улсад ирсэн байна. Тэрбээр өмнө нь Малайз, Индонез, Бруней, Японд айлчлаад байгаа юм.
БНХАУ, Саудын Араб хоёр 65 тэрбумын гэрээ байгуулав
2017-03-17 11:27
БНХАУ, Саудын Арави хоёр 65 тэрбумын гэрээ байгуулсан байна.
Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : sina
Дэлгэрэнгүй үзэх
