
Гурван жилийн туршид зам дагуух бэлгэ тэмдгийн чанартай төслүүд аажмаар хэрэгжиж, энэхүү бүтээн байгуулалтын ахиц дэвшил, үр дүн нь урьдчилсан төсөөллөөс хурдтай байна. Хятад улс болон зам дагуух орнууд "Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалтыг улам ахицтай болгох явцад, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх байдлыг биелүүлсэн" гэж мэргэжилтнүүд үзэж байна.
2013 оны 9-р сард Казахстанд айлчилж очсон Хятад улсын дарга Ши Жиньпиналс хэтийн ач холбогдолтой, гүн гүнзгий нэгэн удаагийн лекц тавих үеэрээ "Торгоны замын эдийн засгийн бүс"-ийг хамтдаа бүтээн байгуулах чухал санаачилгыг дэвшүүлсэн юм. Ши Жиньпин дарга:
Европ, Азийн орнуудын харилцаа холбоог улам нягтруулахын тулд харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлж, хөгжлийн өргөн уудам орон зайг бий болгох хэрэгтэй. Бид инновацийн хамтын ажиллагааны хэв загварыг ашиглан "Торгоны замын эдийн засгийн бүс"-ийг хамтдаа бүтээн байгуулна. Энэ бол зам дагуух орнуудын ард түмэнд үр ашиг хүртээх том үйлс юм" гэж хэлсэн байна.
Ши Жиньпин дарга үүнээс хойш нэг сарын дараа Индонез улсад айлчлан Индонезийн парламентад чухал илтгэл тавихдаа:
- "АСЕАН-ы орнуудтай тэнгисийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, "XXIзууны Тэнгисийн торгоны зам"-ыг хамтдаа бүтээн байгуулахад Хятад улс бэлэн байна гэж онцолсон юм.
"Нэг бүс нэг зам" бүтээн байгуулалт нь Европ, Азийн эх хуурай газрыг дамнан, нийт 4 тэрбум 400 сая гаруй хүн ардыг хамарч байдаг нь дэлхийн хүн амын 63 хувийг эзэлдэг. Эдийн засгийн нийт хэмжээ 23 триллион ам.долларт хүрсэн нь дэлхийн эдийн засгийн 29 хувийг тус тус эзэлж байна. "Нэг бүс нэг зам" стратеги нь Хятадын дунд урт хугацааны нээлттэй хэлбэрийн эдийн засгийн тогтолцооны бүтээн байгуулалт, эдийн засгийн гадаад харилцааны дээд зиндааны зураг төсөл төдийгүй дэлхийн хамтран ажиллаж, хамтдаа хожих "Хятадын төсөл"-ийг цаашид ахиулахад тустай гэж шинжээчид үзэж байна.
Саяхан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Ү Хунбүө:
- "Нэг бүс нэг зам"-ын санаачилга болон 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөр нь ижил хэтийн зорилт, үндсэн зарчимтай. Улмаар НҮБ-ын тогтвортой хөгжлийн зарчмыг биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна гэж хэллээ.
Тэрээр үргэлжлүүлэн: - "Нэг бүс нэг зам"-ын гол үзэл баримтлал нь хамтран ажиллаж хамтдаа хүртэх, хамтын хөгжил цэцэглэлтийг бүтээх, энх тайван, хамтын ажиллагаа, нээлттэй, уужуу багтаамжтай, харилцан итгэлцэл, ойлголцол болох юм. Энэ нь 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн үндсэн өртгийн үзэлтэй нийцэж байна. Түүнчлэн “Нэг бүс нэг зам”-д дурдсан хамтын ажиллагааны тэргүүлэх 5 салбар, тухайлбал бодлогын талаарх хэлхээ холбоо, тоног төхөөрөмж, худалдаа, хөрөнгө санхүү, иргэд хооронд харилцан ойлголцож нэвтрэлцэх нь бидний тогтоосон тогтвортой хөгжлийн 17 зорилттой салшгүй харилцан холбоотой юм гэж хэлсэн байна.
Өдгөө 100 гаруй улс орон, олон улсын байгууллага "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтад оролцож, Хятад улс зам дагуух 30 гаруй улс оронтой "Нэг бүс нэг зам"-ын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. 20 гаруй улс оронтой олон улсын үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа өрнүүлж, НҮБ зэрэг олон улсын байгууллага идэвхтэй оролцож байна. Азийн хөрөнгө оруулалтын банк, Торгоны замын сангаар төлөөлөл болгосон банк санхүүгийн хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, нөлөөлөх хүч бүхий олон төслүүдийг хэрэгжүүлж байна.
Хятадын Хөгжил шинэчлэлийн үндэсний хорооны хэвлэлийн төлөөлөгч Жао Чэньшинь:
- "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт нь дэд бүтцээр холбох, эх газар, хуурай тэнгисийг холбосон гарц байгуулах, үйлдвэрлэлийн хүчний хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хөрөнгө оруулалт, худалдааг өргөжүүлэх талаар нааштай үр дүнд хүрч байна гэв.
Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын тухайд Орос, Монгол нэгэнт боомтын хамтын ажиллагааны бүдүүвч хэлэлцээрт гарын үсэг зурж, Хятадын Монголын хилийн Өлзий боомтыг нээсэн. Ази, Европын эх газрын шинэ гүүрийн эдийн засгийн коридорын тухайд "Хятад, Европын галт тэрэгний брэндийн төлөвлөгөө"-г боловсруулж, Хятад, Европ хоорондын галт тэрэгний ачаа тээвэрлэлт, ложистикийн брэнд бий болгохыг зорьж байна. Хятад-Төв Ази, Баруун Азийн эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын талаар, Хятад-Киргиз-Узбекстан чиглэлийн төмөр замын Узбекстаны хил дэх "Ангрен-Папп" чиглэлийн төмөр замын хонгил ашиглалтад орсон. Мөн Тажикстаны хил дэх "Вахдат-Дайя Бэй" чиглэлийн төмөр замын гүүрэн хонгилын төслийн анхны хонгил нь ашиглалтад оррв. Хятад-Төв өмнөд Хойгийн эдийн засгийн коридорын тухайд Жакарта-Бандунг чиглэлийн хурдны галт тэрэгний төслийн эхний шатны барилга эхэлж, Хятад-Лаосын төмөр замын байгуулалт урагштай явагдсаар байна. Харин Хятад-Пакистаны эдийн засгийн коридорын тухайд, Пакистаны Каракорум авто замын хоёр үе шатны барилга, Карачийн хурдны авто замын барилга эхлээд байна. Түүнчлэн Бангладеш-Хятад-Энэтхэг-Мьянмарын эдийн засгийн коридорын тухайд дөрвөн орон хамтран Хятадын талын дэвшүүлсэн тайланг судалж, хэлэлцэж дууссан. XXI зууны Тэнгисийн торгоны замын тухайд Шри Ланкын Коломбо гармын хотхоны барилга сэргэж, Грекийн Пирей гармын хувьцааг худалдан авах төсөл бүрмөсөн дуусгавар болсон зэргийг дурдаж болно гэсэн байна.
Одоогийн байдлаар хоёр талт үйлдвэрлэлийн хүчний олон төрлийн хамтын ажиллагааны сангийн цар хүрээ нэгэнт 100 тэрбум ам.долларыг давжээ. Хятадын аж ахуйн нэгжүүд "Нэг бүс нэг зам" дагуух улс орнуудтай хамтран хамтын ажиллагааны 46 бүс ажиллуулсан. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Банк, санхүү болон аж ахуйн нэгжүүдийн ажил эрхэлсэн газрын орлогч дарга Андре Лабоулийн үзэж буйгаар: - Дэлхийн эдийн засгийн сэргэлт хүч муутай байгаа нөхцөлд "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалт нь дэлхийн эдийн засгийн хөгжилд маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа юм байна.
Төлөвлөгөөний дагуу ирээдүйд Хятад улс бусад улс орнуудтай хамтдаа зөвшилцөх, бүтээн байгуулах, хамтдаа хуваалцах, гол чухал бүс нутаг, улс орон болон төслүүдэд анхаарлаа төвлөрүүлэх чиглэлийг баримталж, дэд бүтцээр харилцан холбогдох, үйлдвэрлэлийн хүчний хамтын ажиллагааг өрнүүлэх, эдийн засаг худалдаа, аж үйлдвэрийн хамтын ажиллагааны бүс байгуулах зэргийг гол арга хэлбэрээ болгож, үлгэр жишээ болохуйц төслүүдийг сайтар хэрэгжүүлэн холбогдох улс орнуудад ач тусыг нь ихээр хүртээх болно.
