
Лю Юйньшань хэлэхдээ, ерөнхий сайд Ли Кэчяний хийсэн засгийн газрын ажлын тайланд ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний иж бүрэн чухал ярианы зориг санаа болон улс гүрнээ засах шинэ үзэл баримтлал, шинэ стратегийг харуулж, ХКН-ын Төв хорооны энэ оны ажлын зохицуулалтыг харуулжээ, тус тайланг магтан сайшааж байна гэжээ
Тэрээр, тогтвортой байдлыг хангах нь ажлын ерөнхий үндэс суурь болох юм. Энэ бол эдийн засгийн хөгжлийн шинэ төлөв байдалд зохицуулахын тулд гаргасан стратегийн сонголт юм. Энэ нь ХКН-ын үнэн хэргээс зөвийг эрэх үзэл санаанд нийцэж байгаа бөгөөд эдийн засгийн ажлын сайн хийх арга, мөн улс гүрнээ засах чухал зарчим болох юм. "Тогтвортой" ба "Хөгжүүлэх" энэ хоёрын харилцааг сайн зохицуулж, чиглэл тогтвортой, бодлого тогтвортой, төсөөлөл тогтвортой байхыг баримталж, хамтын ойлголтоо нягтруулж, зөрчил эрсдэлийг арилгаж, нийгмийн тогтвортой их байдлыг батлах хэрэгтэй, шинэ хөгжлийг бий болгож, өөрчлөлтийн шинэ давааг даван туулж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бий болгож, хангамжийн бүтцийн өөрчлөлт зэрэг чухал үүргийг хэрэгжүүлж, хөгжлийн чанар болон үр ашгийг дээшлүүлэх хэрэгтэй гэжээ.
Тогтвортой урагшлан дэвшихийг биелүүлэхэд удирдлагууд хариуцлагатайгаар ажиллах нь зангилаа юм. Удирдлагууд сайн ажиллаж, үнэнийг баримтлан бодиттойг эрхэмлэх суртлыг бий болгож, бүх сэтгэлээрээ хариуцлагаа гүйцэтгэн ажлаа сайн хийх хэрэгтэй гэж Лю Юүньшань чухалчилсан байна.
