Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Жан Гаоли хурлыг удирдсан. "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын ажлыг улам сайн хийж, Ши Жиньпин даргын холбогдох чухал үг ярианы зориг санааг хянуур суралцан, тууштай хэрэгжүүлэх хэрэгтэй. Сайтар төлөвлөн "Нэг бүс нэг зам" дагуух улс орнуудын хөгжлийн шаардлагын дагуу холбогдох бодлого, арга хэмжээг цаашид судлан, "Нэг бүс нэг зам"-ын бүтээн байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт болон бодлогын баталгааны системийг даруй бүрдүүлэх хэрэгтэй. Стратегийн уялдаа холбоог эрчимжүүлж, нэгэнт байгуулсан Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны 30 гаруй санамж бичгийг сайтар хэрэгжүүлэн "Нэг оронд нэг бодлого" харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэх арга хэлбэрийг ашиглах хэрэгтэй. Нэгдсэн төлөвлөлтөө эрчимжүүлж, зохицуулалтаа нэмэгдүүлэн, "Нэг бүс нэг зам" стратегид үйлчлэх урт хугацааны, тогтвортой банк санхүүгийн баталгааны тогтолцоог байгуулна. Түүнчлэн "Нэг бүс нэг зам" дагуух улс орнуудын соёл иргэншлийг хүндэтгэж, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтыг дүрэмжүүлж, том чухал хамтын ажиллагааны төслийн хэрэгжилт, ололт амжилтыг баталгаажуулах хэрэгтэй гэж хэлсэн байна.
”Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтын ажлын хурал боллоо
2016-09-13 23:04
”Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг ахиулах ажлын хурал 13-ны өдөр Бээжин хотноо болов.
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх
