Хятад улс бол уламжлалт ур чадвараас эхлээд уламжлалт зан үйл, баяр наадам хүртэл биет бус соёлын өв ихтэй орон юм. Соёлын биет бус өв нь Хятад үндэстний хосгүй мэргэн ухаан, соёлын мөн чанарыг шингээсээр иржээ. Ши Жиньпин дарга биет бус соёлын өвийг хамгаалах, өвлүүлэх талаар үргэлж санааширж, орон нутгийн хяналт шалгалт, судалгаа шинжилгээний үеэр олон удаа талархал илэрхийлж байлаа.
2024 оны 12-р сард "Цагаан сарын баяр-Хятадын уламжлалт шинэ жилээ тэмдэглэж буй нийгмийн зан үйл"-ийг хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад оруулав. Бидний жилээс жилд тэмдэглэдэг энэ баяр нь эрч хүчийг улам бүр дайчилж, "Хятадын амьдралын философи"-ийг дэлхий нийтэд харууллаа. Одоогоор Хятад улс НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагагын биет бус соёлын өвийн жагсаалт, бүртгэлд нийт 44 зүйл бүртгэгдэж, дэлхийд нэгдүгээрт бичигдлээ.
Цагаан сарын баяр шиг биет бус соёлын олон өв нь бидний өдөр тутмын амьдралд оршиж буй зүйл. Хүмүүсийн уудаг цай, амталсан ногоо, зүүсэн хатгамал, ердөө гудамжинд эгшиглэж байдаг хөгжим зэрэг нь бүр үүнд багттаг. Соёлын биет бус өв нь уламжлалт цаг эрнийг дагаж шинэчлэндэж байдаг. Ард түмний биет бус соёлын өвийг хайрлах сэтгэл нь талархах, бишрэхээс эхэлж, туршлага, ойлголтоор дамжин төлөвшдөг. Газрын зургийг нээвэл "Соёлын биет бус өв + аялал жуулчлал" гэсэн хоёр талын урсгалыг харж болно.
2025 оны Хятадын хоёр чуулганы үеэр Тал нутгийн үүл нь Хармөрний өдрийн сонин, Чао мэдээ, Тяньянь мэдээ, Шинэ Фүжянь, Чинхайн мэдээний сүлжээ, Шаньши өдрийн сонин, Нанхай сайт, Жяо Хүйдянь мэдээ, Шаанси өдрийн сонин, Жиньюнь зэрэг муж, хотуудын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран Хятадын шилдэг уламжлалт соёлыг сурталчлав.
