БИЙ БОЛГОНО
Дөрвөн жилийн өмнө дэвшүүлсэн “Нэг бүс, нэг зам” санаачилга хэдийнэ бодит үр дүнгээ өгч, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд хувь нэмэр оруулж, урт хугацааны өсөлтийн хөшүүрэг болж байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпиний санаачилсан тус санаачилга нь Европыг Төв болон Баруун Азийн эх газраар дамжуулан Хятадтай холбох Торгоны замын эдийн засгийн бүс болон Хятадыг Зүүн өмнөд Ази, Африк болон Европтой далайгаар холбох ХХI зууны Далайн торгоны замыг хэлж байгаа билээ.
Энэ санаачилга нь урт удаан хугацааны хөгжлийн төлөв болон богино хугацаанд гарах бодит ашиг тусыг санал болгож буй юм.
Эдийн засгийн коридорууд 2016 оны тавдугаар сараас эхлэн “Нэг бүс, нэг зам” санаачилгын хүрээнд Монгол Улсад анхны хурдны авто замын бүтээн байгуулалт эхлэв.
