8-р сарын 1-нд хэвлэгдэх “Чюши” сэтгүүлийн шинэ дугаарт БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2023 оны 7 дугаар сарын 17-нд Экологи, байгаль орчныг хамгаалах үндэсний хурлын үеэр тавьсан чухал илтгэл нийтлэгдэхээр болжээ.
Тус өгүүлэлд онцолсноор, ХКН-ын 18-р их хурлаас хойш Хятадын экологи, соёл иргэншлийн бүтээн байгуулалт түүхэн ахиц дэвшилд хүрсэн байна. Өмнө нь зөвхөн тодорхой бүс нутгийг төвлөрүүлэн засаглаж байсан бол одоо системтэй удирдлага, урьдчилан сэргийлэх, санаачлагатай, зорилтот арга хэмжээг хослуулсан шинэ шатанд шилжээд байгаа аж. Хятад улс ногоон, нүүрстөрөгч багатай, часаатай хөгжлийн шинэ үе шатанд шилжсэн хэдий ч экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт зангилаагийн шийдвэрлэх мөчлөгтөө оржээ. Иймд чансаатай хөгжил болон чанартай хамгаалалтын харилцааг оновчтой уялдуулах, удирдан зохицуулах, хамтаар засаглах зарчмыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ байгалийн болон хүний хүчин зүйлд түшиглэсэн нөхөн сэргээлтийг уялдуулан, гадаад хүчин зүйлийн хязгаарлалт болон дотоодын саад бэрхшээлийг тэнцвэртэй зохицуулах шаардлагатайг онцолжээ.
