solongonews
Элчин сайд Шин Хаймин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролтой уулзав
2016-08-09 19:03
8-р сарын 8-ны өдөр, Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын шинээр томилогдсон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролтой уулзажээ.


8-р сарын 8-ны өдөр, Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын шинээр томилогдсон Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролтой уулзаж, хоёр тал байгаль орчин хамгаалал, аялал жуулчлалын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх асуудлаар санал бодлоо гүнзгий солилцлоо. Уг уулзалтад БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Соёлын зөвлөх Ли Вэй оролцов.


Элчин сайд Шин Хаймин Д.Оюунхорол сайдад баяр хүргэж, Хятад Улсын байгаль орчин хамгааллын бодлогоос танилцуулж, Хятад Улсын засгийн газар нь байгаль орчин хамгааллын асуудлыг өндрөөр анхаардаг, саяхан "13 дугаар таван жилийн төлөвлөгөө "–ний дэвшүүлсэн хөгжлийн таван үзлийг баталсан бөгөөд үүний нэг нь ногоон хөгжил юм гэв. Түүнчлэн тэрээр, сүүлийн жилүүдэд Хятад, Монголын харилцаа хурдацтай хөгжиж байна. 2014 онд Ши Жиньпин дарга Монгол Улсад айлчлал хийж, Хятад, Монголын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд дэвшүүлсэн. Мөн саяхан Ерөнхий сайд Ли Көчяны Монгол Улсад хийсэн айлчлал амжилттай болж, Ази-Европын Дээд төвшний уулзалтад оролцон, хоёр талын байгаль орчин хамгаалал, аялал жуулчлалын салбар багтсан бүх төрлийн бодит хамтын ажиллагаанд шинэ өргөн боломжууд нээж өгсөн. Хятадын тал Монголын талтай нягт хэлхээ холбоотой байж, хоёр улсын удирдагч нарын хүрсэн нэгдсэн ойлголтыг хамтдаа хэрэгжүүлэхэд бэлэн байна. Үүний зэрэгцээ, Монголын талтай байгаль орчин хамгааллын ажлын оролцоо болон аялал жуулчлалыг хөгжүүлэх хамтын ажиллагааг бэхжүүлж, байгаль орчин хамгааллын шинэ техник технологи, туршлагаас хуваалцахад бэлэн байгаа бөгөөд Монголын тал Хятадын иргэд Монгол Улсын виз авах асуудал дээр холбогдох хөнгөвчилсөн арга хэмжээ, бодлогыг танилцуулж, хоёр улсын иргэдийн зорчилтыг тасралтгүй өргөтгөнө гэдэгт найдаж байна гэдгээ илэрхийлэв.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хэлэхдээ, Монголын тал Хятадын талтай иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа хөгжүүлэхийг өндрөөр чухалчилдаг бөгөөд цаашид Хятадын талтай байгаль орчин хамгаалал, усны нөөц ашиглалт, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулна гэдэгт найдаж байна гэлээ.

 

Найруулагч: Б.Хурцаа
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл