solongonews
Ши Жиньпин даргын айлчлалын тухай ярив
2017-04-09 21:42
Энэ сарын 4-нөөс 7-ны өдрүүдэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Финлянд улсад төрийн айлчлал хийж, Америкийн Флорида муж дахь Мар-а-Лаго эдлэнд зочлон Хятад, Америкийн тэргүүний уулзалтад оролцоод ирлээ.

Хятадын ГХ-ны сайд Ван И хэвлэл мэдээллийнхэнд хандан тус айлчлалын талаар танилцуулсан юм. Ван И:

- Одоо дэлхий ертөнц 100 жилд тохиолдоогүй өөрчлөлт зохицуулалттай тулгарч байна. Олон улсын байдлын өөрчлөлтөд Америкийн шинэ Засгийн газрын хэрэгжүүлж буй гадаад, дотоод бодлого дэлхий дахины анхаарлыг татаж, Европын интеграцчиллын үйл явцад шинэ байдал гарч байна. Ши Жиньпин дарга энэ удаа Финлянд, Америкийг зорьж, Европ, Америкийг дамнасан, маш чухал ач холбогдолтой айлчлал хийлээ. Айлчлал баялаг  ач холбогдолтой үр дүнд хүрсэн төдийгүй олон улсын харилцааг тогтвортой, эерэг эрч хүчээр сэлбэсэн юм.

Ван И энэхүү айлчлалыг дүгнэн нэгдүгээрт, уламжлалт найрсаг харилцааны давуу талыг ашиглаж, Хятад, Финляндын харилцааг шинэ шатанд гаргав. Хоёрдугаарт, дээд давхаргын стратегийн хэлхээ холбоог эрчимжүүлж, Хятад, Америкийн харилцааны хөгжлийн ирээдүйг тодорхойлов. Гуравдугаарт, Хятадын хөгжлийн үзэл баримтлалыг танилцуулж, улс орнуудтай харилцах журам ёсыг харуулав гэсэн байна.

Ван И: - Энэ айлчлал Хятадын хоёр чуулганы дараах Ши Жиньпин даргын анхны айлчлал бөгөөд намын 19-р их хурлаас өмнөх гадаад, дотоодын байдлыг нэгтгэн дүгнэж хийсэн гадаад харилцааны чухал арга хэмжээ юм. Бид Ши Жиньпин даргын энэ айлчлалд агуулагдаж буй гадаад харилцааны чухал үзэл баримтлалаас суралцаж, Ши Жиньпин даргаар төв болгосон Намын Төв хорооны удирдлага дор энх тайван, хөгжил, хамтын ажиллагаа, хамтдаа ашиг хүртэх зарчмыг баримтлан, Хятадын онцлогтой их гүрний гадаад харилцааг шинэ шатанд хүргэж, намын 19-р их хурлыг зохион байгуулах таатай орчноор ханган, Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалт, Хятадын мөрөөдлийг биелүүлж, дэлхийн энх тайван, хөгжлийн үйлсэд улам их хувь нэмэр оруулах ёстой гэж хэллээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл