solongonews
Дарга Ши Жиньпин Камбожийн Вант улсад айлчлав
2016-10-13 20:29
Аравдугаар сарын 13-ны өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин тусгай онгоцоор Пном Пенд очиж, Камбожийн Вант улсад хийх төрийн айлчлалаа эхлүүлсэн байна.

  Ши Жиньпин даргын суусан тусгай онгоц орон нутгийн цагаар үдийн 12 цаг 25 минутад  Пном Пений онгоцны буудалд газардав. Камбожийн Шадар сайд бөгөөд Ордон хэргийн сайд Күн Сам Ол, чин ван Нородом Чакрапон, Аллен гүнж нарын хүмүүс Ши Жиньпин даргыг халуун дотноор угтан авлаа. Камбожийн хүүхдүүд Ши Жиньпин даргад мэлрэг цэцгийн бугуйвч бэлэглэв. Орон нутгийн иргэд гартаа Хятад, Камбож хоёр орны удирдагчдын хөргийг барьж, хоёр орны төрийн далбаа, цэцгийн баглаа намируулж, айлчилж буй Ши Жиньпин даргыг хүндэтгэлтэйгээр угтлаа. 
Дарга Ши Жиньпин Камбожийн ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлэв. Ши Жиньпин дарга цохон тэмдэглэхдээ, Камбож бол АСЕАН-ы чухал гишүүн юм. Сүүлийн жилүүдэд Камбож үндэсний бүтээн байгуулалтын салбартаа анхаарал татам хөгжлийн амжилт олж, ард түмний амьдралын түвшин тасралтгүй дээшилж, бүс нутаг болон олон улсын үйл хэргийн явцад өдөр ирэх тусам чухал үүрэг гүйцэтгэх болов. Хятад, Камбож бол үнэнч сэтгэлийн сайн хөрш, сэтгэл зүрхний найзууд юм гэж хэллээ. 

Камбожид хийсэн төрийн айлчлалаа өндөрлүүлсний дараа дарга Ши Жиньпин Бангладеш улсад төрийн айлчлал хийх ба Энэтхэгийн Гоад болох БРИКС-ийн орнуудын удирдагчдын VIII уулзалтад оролцох болно. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл