solongonews
Дарга Ши Жиньпин Нин Шягийн хотон үндэстний өөртөө засах оронд ажиллав
2016-07-19 16:45
Дарга Ши Жиньпин Нин Шягийн Хотон үндэстний өөртөө засах оронд ажиллав.

Энэ сарын 18-ны өдөр ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Нин Шягийн хотон үндэстний өөртөө засах оронд ажиллав. Дарга Ши Жиньпин Бээжин хотоос нисэх онгоцоор мордож, Гү Юаньд газардаж, Жян Тайбаод байрлах Улаан армийн Урт замын аяны уулзалтын дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, музейтэй танилцав. 1936 оны 10 дугаар сард Хятадын Улаан армийн гурван хүчин Жян Тайбаод уулзаж, 25 мянган газрын Урт замын аян дайн ялалтаар төгссөн түүхтэй.

 

Ши Жиньпин хэлэхдээ:

- Хувьсгалт уламжлалын суурин нь томыг хөөцөлдөхгүй, өөрийн замаараа замнана.

- Ядуурлыг бууруулах ажлын хэрэгжилттэй танилцахаар ирсэн.

- Гү Юаний хөгжлийн жишээ Хятад улсын хэмжээний ядуурлыг бууруулах итгэл зоригийг нэмэгдүүллээ.

- Ядуурлыг бууруулахад тухайн газрын намын үүр маш чухал нөлөөг үзүүлэх ёстой.

- Зах зээлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд Засгийн газраас мэдээ мэдээллийн үйлчилгээ хангах ёстой хэмээн онцолсон байна.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл