solongonews
Ши Жиньпин Райсыг хүлээн авч уулзлаа
2016-07-25 21:44
Ши Жиньпин Райсыг хүлээн авч уулзав.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 25-нд Бээжинд АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүйн үйл хэрэг хариуцсан зөвлөх Райстай уулзжээ.

Ши Жиньпин хэлэхдээ: - Өнгөрсөн 3 жилд би ерөнхийлөгч Барак Обаматай олон удаа уулзаж, олон чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Ялангуяа бид Хятад, Америкийн шинэ хэлбэрийн том орны харилцаа байгуулахаар шийдэж, хоёр орны харилцаанд олон бодит үр бүтээл олсон юм. Хятад Америкийн харилцааг Хятадын тал чухалд үзэж, Америкийн талтай хамтаар чармайж, хоёр орны харилцааны хөгжлийн их талыг барьж, мөргөлдөхгүй% сөргөлдөхгүй, харилцан хүндэтгэж, хамтран ажиллаж хамтаар ашиг хүртэх зарчмыг баримталж, харилцан итгэлцлээ нэмэгдүүлэн, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, бүтээлч аргаар санал зөрөлдөөнөө хяналтдаа байлгаж, Хятад Америкийн харилцааг үргэлжлэн тогтвортой хөгжихийг ахиулах хэрэгтэй гэжээ.

Мөн Хятад, Америк харилцан итгэлцлээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Хятадын хөгжлийн харалт бол тэрбум 300 сая хятадын хүмүүсийг сайн амьдруулахын төлөө юм. Хятад улс хүчирхэгжвэл жанжлах замаар явахгүй, одоогийн олон улсын дэглэм болон журамд өдөөлөг хийхгүй. Хятад, Америкийн хамтын ашиг сонирхол санал зөрөлдөөнөөс их байна, хамтран ажиллах хэрэгтэй, хамтран ажиллах зүйл ч олон байна. Хятад, Америк эдийн засаг худалдаа хөрөнгө оруулалт зэрэг хоёр талт салбараа идэвхтэй өргөтгөж, цаг уурын өөрчлөлт зэрэг олон талт буюу олон улсын бүс нутгийн асуудлаар хамтран ажиллаж, бүтээлч хамтын ажиллагааг Хятад Америкийн харилцааны үндэс болгох хэрэгтэй. Хоёр талаараа санал зөрөлдөөнөө үр ашигтай хяналтаа авч, нөгөө талынхаа цөм болсон ашиг сонирхлыг харилцан хүндэтгэх хэрэгтэй гэжээ.

Райс ерөнхийлөгч Барак Обамагийн мэндчилгээг уламжилж, Барак Обама 9 дүгээр сард 20-ын бүлгийн Ханжөүгийн уулзалтын үеэр дарга Ши Жиньпинтэй дахин уулзахыг хүсэн хүлээж байна гэжээ. Райс хэлэхдээ: - Ши Жиньпин даргын Америк, Хятадын харилцааны тухай үзэлт ерөнхийлөгч Барак Обаматай маш адил байна. Америк, Хятадын харилцаа бол одоогийн дэлхийн хамгийн чухал хоёр талын харилцаа гэж Барак Обама үзсээр бөгөөд Хятад улсын амжилт Америкийн ашиг сонирхолд нийцэж байна гэж үзсээр ирсэн юм. Америк, Хятад хамтран ажиллаж олон улсын хамтын нийгэмлэгийн цаг уурын өөрчлөлтийг аргацаах зэрэг дэлхийн чанартай сорилтыг даван туулахад амьжиргааны хүчин сэлбэх хэрэгтэй гэж Райс тэмдэглэжээ.

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж : http://www.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл