solongonews
ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөлөөс Хэбэй мужид Шюн Ань шинэ дүүргийг зохицуулав
2017-04-05 15:19
Сүүлийн өдрүүдэд ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөлөөс Хятадын Хэбэй мужид Шюн Ань шинэ дүүргийг бүтээн байгуулахаар болсон тухай зарласан байна.

Энэ нь дарга Ши Жиньпинээр цөм болгосон Намын төв хорооны чухал стратеги сонголт болно. Мөн Хятадын Шэнь Жэнь хотын эдийн засгийн тусгай бүс болон Шанхайн Пү Дүн шинэ дүүргийн дараах улсын түвшний шинэ дүүрэг болох аж.

Шюн Ань шинэ дүүрэг нь Хэбэй мужийн Шюн Шянь, Рүн Чэн болон Ань Шинь зэрэг 3 шянийг хамарсан бөгөөд Бээжин, Тяньжинь, Хэбэй гурван газрын төв дунд байрладаг аж.

Үүнээс гадна хялбар зам тээвэр, экологийн сайн орчин, байгаль орчны даац сайтай. Одоогийн байгаа хөгжлийн хэр хэмжээ буурай, хөгжлийн орон зай нь хангалттай байгаа бөгөөд өндөр стандартаар бүтээн байгуулах боломжийг хангасан бүс нутаг юм.

Уг дүүргийг 100 хавтгай дөрвөлжин км орчим талбайтай бүтээн байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд хөгжлийн дунд хугацаанд 200 хавтгайн дөрвөлжин км болгон хөгжүүлэх гэж байвал цаашид 2000 хавтгайн дөрвөлжин км-ын хэмжээнд хязгаарлахаар болсон байна. Шюн Ань шинэ дүүрэг нь нийслэл Бээжин хотын гол үйл ажиллагааг хөнгөлөх болон Бээжин,Тяньжинь,Хэбэй мужийн хүн ам,бүтцийн тохируулалтад чухал ач холбогдолтой болно.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл