XII сонгуулийн БХАТИХ-ын V чуулганы Ⅲ бүгд хурал өнөөдөр буюу 12-ны өдрийн үдээс өмнө Ардын хурлын танхимд зохион байгуулсан бөгөөд БНХАУ-ын Ардын дээд шүүх болон БНХАУ-ын Ардын дээд прокурорын ажлын тайланг хянан зөвлөсөн байна.
Ши Жиньпин дарга, Ли Кэчян Ерөнхий сайд, Жан Дэжян, Юй Жэншэн, Люй Юньшань, Ван Чишань, Жан Гаоли нар уг хуралд оролцов.

БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дарга Жөү Чян таван талаас 2016 оны Ардын дээд шүүхийн ажлыг дүгнэсэн ба 2017 оны ажлын зохицуулалтын тухай тайлан тавьсан байна.
БНХАУ-ын Ардын дээд прокурорын дарга 8 төрлийн сэдвээр 2016 оны Ардын дээд прокурорын ажилд дүгнэлт хийсэн бөгөөд 2017 оны зорилтын тухай танилцуулсан байлаа.
