solongonews
Камбожийн хэвлэлд дарга Ши Жиньпиний нийтлэл гарав
2025-04-17 10:32
Камбожийн хэвлэлд Ши Жиньпин даргын нийтлэл гарав.

Ши Жиньпин дарга Пномпеньд очиж Камбожид төрийн айлчлал хийхийнхээ өмнөхөн өнөөр буюу 04-р сарын 17-ны өдөр Камбожийн "Khmer Times", "The jianhua Daily" болон Камбожийн "Fresh News" мэдээллийн сайтад "Хоёр талын хүчин чармайлтаар харилцан ололт амжилтыг бүтээж, шинэ эриний Хятад, Камбожийн хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтын тогтвортой урт хугацааны хөгжлийг ахиулъя" гарчигтай гарын үсэг бүхий нийтлэл нийтэлсэн байна. 

Ши Жиньпин дарга:

- Сайн хөршийн найрсаг харилцаа бол Хятад, Камбожийн хувь заяаны хамтын цогцын түүхэн үндэс суурь юм. Хятад, Камбож газарзүйн хувьд ойр бөгөөд найрсаг харилцаа нь бараг 2000 жилийн тэртээгээс улбаатай. Хятадын Тан гүрний үед Чэнла хааны гэр бүлийн гишүүн Хятадын Чанань хотод айлчилж, "Бинь Хань" хэмээн өргөмжлөгдсөн байдаг. Тэр цагаас хойш хоёр орон нягт харилцаагаа хадгалсаар ирсэн. Хятадын шаазан, лакан эдлэлийг Далайн торгоны замаар Камбож руу зөөвөрлөж, Камбожийн үнэрт эд, түүхий торго зэрэг өвөрмөц бүтээгдэхүүн Хятадын ард түмний маш их таашаалыг хүлээж, Баион сүм дэх товойлгосон сийлбэр нь түүхэн дэх хоёр улсын худалдааны цэцэглэн хөгжсөн дүр зургийг дүрсэлсэн байдаг. Камбожийн олон нэрт лам нар Буддын шашныг түгээхээр Хятад улсад ирж байсан бөгөөд Хятадын Юань гүрний үед Жөү Дагуаний бичсэн "Камбожийн тэмдэглэл" нь Камбожийн түүхийг судлах чухал баримт бичиг болжээ. Хятадын агуу соёл иргэншил, Кхмерийн соёл иргэншил нь түүхийн урт аяныг гатлан, харилцан ​​бие биенээ нөхөж ирсэн билээ гэж тэмдэглэсэн байна. 

Дарга Ши Жиньпин:

Өнгөрсөн хагас зуун жилийн турш Ази тив ерөнхийдөө энх тайван тогтвортой байдлаа хадгалж, эдийн засаг хурдацтай хөгжин дэлхийн хөгжлийн түүхэнд "Азийн гайхамшиг”-ийг бүтээсэн юм. Эдүгээ дэлхийн зуун жилд тохиолдоогүй өөрчлөлт хурдацтай явагдаж, энэ үед Ази тив бүхэлдээ сэргэн мандалд хүрэх шинэ эхлэл гараан дээр байна. Хятад улс үргэлжлэн найрсаг, чин үнэнч, харилцан ашигтай, уужуу багтаамжтай байх үзэл баримтлал баримтлан хөршүүдтэйгээ найрсаг байж, түншилж, хөрш орнуудтай найрсаг хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад маягийн шинэчлэлийн үр шимийг хөршүүддээ улам их хүртээж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалж, Азийн орчин үеийн шинэчлэлийн үйл явцыг ахиулах болно гэж онцлон тэмдэглэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл