solongonews
Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааны судалгааны түүвэр” хэвлэгдэв
2025-05-20 17:57
Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааны судалгааны түүвэр” хэвлэгдэв

ХКН-ын Төв хорооны Намын түүх судар бичгийн  судалгааны хүрээлэнгийн редакторлосон  "Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааны судалгааны түүвэр"-ийн 11-15-р ботийг саяхан төвийн судар бичгийн хэвлэлийн газраас хэвлүүлж, орон даяар тараалаа. 

Тус номын 11-15-р ботид 2023 оны 11-р сараас хойш Төвийн Намын түүх судар бичгийн хүрээлэнгээс редакторлож, "Рень Минь Ри Бао сонин, "Чюшы" сэтгүүл зэрэгт хэвлэлд нийт 230,000 гаруй үсэгтэй онолын 29 нийтлэл хэвлэгджээ. Эдгээр нийтлэл нь Хятад улсын дарга Ши Жиньпиний чухал илтгэлийг судалж хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулж, шинэ эриний намын шинэлэг онолын системчилсэн судалгаа, эрдэм шинжилгээний тайлбарыг сурталчлахыг хичээсэн юм. 2020, 2023 онд тус номын нэгээс тав дахь боть, зургаагаас арав дахь боть нь хэвлэгджээ.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл